Бусад
Мэргэжлийн яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Санамсар болгоомжгүй, мэдлэг мэдээлэлгүйн улмаас иийнхүү эрсдэлд ордог байна. Тиймээс ард иргэдээ болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг улс оронд даяар өрнүүлээд байна. Аяны хүрээнд зорилтот олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт юм. Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчид байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд тус сургалтанд хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орлоо.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид бүхэн Улаанбаатар хотын нийт ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрүүл, таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулан ажиллах ёстой. Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа. Мөн бидний хувьд зүгээр нэг аян зарлаад өнгөрөх биш аяны хүрээнд хийгдэх бүх ажлыг бодитоор хэрэгжүүлж, хөрсөн дээр амжилттай буулгахын төлөө холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.”

Мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож байгаагаараа онцлогтой. Сургалтыг дадлага, туршлагатай мэргэжлийн инженерүүд зааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгээд байна. Сургалтаар пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөлт гээд бүх талын мэдлэгийг бодитоор үлгэрлэн зааж байгаа юм.
“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зөвлөх инженер З.Золжаргал: “Өнөөдөр яндан хөөлөх шинэ ажилчиддаа бодит сургалтыг явууллаа. Ханан пийшинг хиймлээр барьж яндан хөөлөхтэй холбоотой бүх мэдлэгийг нэг бүрчлэн үзүүлэн зааж байна. Манай сургалтаар пийшингийн загвар тодорхойлох, худгийн байршил, худгийн тоо, тус бүрийн онцлог, оношилгоо, цэвэрлээ зэргийг зааж яндан хөөлөхөд бүрэн бэлтгэгдсэн ажилчдыг маргаашнаас нь инженерүүдийг дагалдуулан дуудлагат гаргадаг.” гэлээ.

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны өөрийн дүүрэгт байрлах салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Сургалтанд хамрагдсан иргэд ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангагдаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарах юм. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэнэ.
Суралцагч У. Амарболд: “Сургалт их сайхан боллоо. Багшилж байгаа инженер бидэнд их ойлгомжтой, энгийн сайхан тайлбарлаж өгсөн. Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худаг харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа гэж бодлоо. Яндан хөөлөгч ямар хэрэгтэйн гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл өнөөдрийн сургалтаар хүмүүс яндангаа ямар их дутуу хөөлдөг, тэрнээсээ болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлгож авлаа. Сургалтанд суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна.”

Суралцагч Р.Улам-Ерөөлт: “Өнөөдрийн сургалтаар яндан хөөлөхөөс эхлээд маш их юм сурч авлаа. Улаанбаатар хотынхоо утааг бууруулах ажилд гар бие оролцохоос гадна ажил мэргэжилтэй болж байгаадаа тун их баяртай байна.”

“Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1500 гаран дуудлагыг хүлээн аваад байна. Үүнээс завсарын баригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Харин бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд , олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүй яндан хөөлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Яндан хөөлөх мэдээлэл, зааварчилгааг 7011-9400 утсаар холбогдон хүлээн аваарай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ