Дэлхий дахинд
Приднестор экс-ерөнхийлөгчөө 16 жил хорих ялаар шийтгэлээ
Приднестор улсын дээд шүүх улсынхаа ерөнхийлөгч асан Евгений Шевчукийг чанга дэглэмтэй хорих ангид 16 жилийн ял эдлүүлэхээр шийтгэлээ гэж “Первый Приднестровский” телевиз мэдээллээ.
Евгений Шевчук, түүний засгийн газрын гишүүд 2015 онд төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, өндөр наснуудын тэтгэврийг бага хэмжээгээр тогтоож байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Үүнээс гадна Шевчук их хэмжээний авлига авсан, гурван удаа эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйлдэл нь илэрсэн, хамгийн гол нь цалин тэтгэврийг хууль бусаар 30 хувь бууруулсан гэж Прокурорын ерөнхий газрын дарга Александр Сторожук хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. 2011-2016 онд ерөнхийлөгч байсан Шевчукт нийтдээ эрүүгийн долоон хэрэг үүсгэн шалгасан юм байна.
Дээд шүүх Шевчукийг чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорихоос гадна төрийн бүх шагналыг нь хурааж 600 сая приднестровын рубль буюу 36 сая доллараар торгохоор шийдвэрлэжээ. Ялыг эчнээгээр оноосон байна.
Хуучин Молдавын бүрэлдхүүнд байсан Приднестров нь ЗХУ-ыг тарахаас өмнө Молддаваас тусгаарлаж өнөө хүртэл Кишиневээс хараат бус улс гэж яваа юм.