Connect with us

Улс төр

Ш.Сайхансамбуу: МАН төр барих эрхгүй

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн асан С.Сайхансамбуутай ярилцлаа.

Монголын төрийг удирддаг алдартай 30 гэр бүлийн талаар та юу хэлэх вэ?

-29, 30 ч бай тэр нь хамаагүй тэд тодорхой. “Бороо гоулд” –аас орж ирэх 70 тонн алтаа Монгол алдсан. Нэг л хүн хожсон тэр нь Сү.Батболд. Мөн Оюу толгойг Бороо гоулдын замаар оруулах гэж зүтгэсэн С.Баяр тэргүүтэй нөхөд тодруулбал гардан гүйцэтгэгч нь С.Баярцогт дагалдан гүйцэтгэгч нь Л.Гансүх Д.Зоригт.  Энэ хоёр даалгавар гүйцэтгэсэн. Толгойлогч нар нь шоронд ороогүй. Мөн Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, зүгээр байсан Н. Алтанхуягийн засгийн газрыг унагааж, тоглоомын засгийн газрыг байгуулсан гээд төрд их гай хийсэн хүн дээ. Ч.Сайханбилэг тоглоомонд нь орчихсон. Бас Оюу толгойг найруулсан нэг том оффшорчин байдаг. Монголыг хорлож байгаа нэг л хүн бий тэр хүний заавраар С.Баяр хөдөлдөг.

-Монголыг хорлож байгаа тэр хүний нэрийг нэрлэж болох уу?

-Дараа нэрлэнэ. Одоо нэрлэхээр шүүхээр тогтоогдоогүй байхад гээд олон юм ярьж магад. Одоо энэ хулгайч нарын хэрүүл дундаас нэг өөрчлөлт гарах байх. Тэр үед тэр хүн хамгийн түрүүнд гарч ирж баригдах байх.

Өнөөдрийн энэ улс төрийн нөхцөл байдал хаашаа явчихав аа?

-Манайх шиг бохир улс төр их ховор. Өөрсдөө дүрмээ зохиож,  улс төрөө түүндээ тааруулж хийж байгаа учир аргагүй.  Татвар төлөгчдийн мөнгөө зохион байгуулалттай хувааж цөлмөөд л, гурван хувийн хүүтэй зээл аваад л. Би 2008 онд улс төрд ороод анхныхаа бүлгийн хурал дээр л ямар муухай зүйл хийдгийг шударгаар хэлж байсан хүний нэг. Тэр үед С.Баяр, Ц.Нямдорж нар ” Дөнгөж шинээр улс төрд орж ирчхээд битгий олон юм яриад бай”  гэж хэлж байсан. Эд улс төрд орсон юм байж, гутлаа сольж чадахгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байхад нь харин би тусалж, мөнгө өгч явсан хүн. Авилгачидтай нэг дор сууж байна гэж хэлээд прокурорт эрүү үүсгүүлж байлаа. Би үнэн л хэлсэн байгаа биз. Улс төр луйвар болжээ гэж бодож байсан. 1990 онд надаас гуйж явсан хүмүүс намайг 2008 онд улс төрд орход ааш зан, алхаа гишгээ хэлж байгаа үг тэс өөр болсон байсан. Оюу толгойг эсэргүүцэж бас бус олон асуудал дээр санал нийлээгүй учраас намайг  зохион байгуулалттайгаар  энэ намаас хассан.

Тухайн үед тантай хамт эсэргүүцэж санал хэлдэг гишүүд байгаагүй  юм уу танай намд ?

-Ц. Даваасүрэн Б.Бат-Эрдэнэ гишүүд байсан. Хоёулаа сайд болоод л эсэргүүцэж үг дуугарахаа больдог юм билээ. Их аюултай зүйл болсон бас нэг юм бий.

Ямар аюултай зүйл болсон гэж. Ярьж болно биз дээ?

-Үндсэн хуульд долоон өөрчлөлт нэмсэн. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж энэ их буруу зүйл. Төрийн гурван өндөрлөгт хамаг эрх мэдлийг хуваагаад өгсөн. Бүх том албан тушаалуудыг өөрсдөө оруулж ирдэг. Тэр нь дан хуйвалдааны булхай луйврын хүмүүс. Үндсэн хуульд байгаа хийг л ашиглаад байдаг. Томилогдсон сайд нар нь дурын мөнгөө хувааж иддэг. Эндээс л ЖДҮ үүссэн шүү дээ.

Хуулиа мэргэжлийн өндөр төвшинд, зохих хүрээнд яагаад хэлэлцэж баталж болдоггүй юм бол оо. 76 хуулиа батлах гэж  лобби хийсээр байгаад ямар ч боловсруулалтгүй хууль гаргачих юм? Уг нь тэдний үндсэн ажил хууль батлах?

-Лобби биш бүүр зохион байгуулалттай хийнэ. Яаж мэдсэн юм гэхээр би Оюу-толгойн гэрээн дээр л мэдсэн. Тэр үед засгийн газарт40, 57 гэж хоёр тогтоол баталж өгсөн байдаг.  40-р тогтоол зургаан заалттай нэг ч заалт нь биелээгүй гэж Ч.Улаан сайд чуулган дээр  ярьж байсан. 57–р тогтоол дөрөвхөн заалттай. Хамгийн гол заалт нь одоо байгаа Ашигт малтмалын хуульд зохицуулж энэ гэрээг хийсүгэй гэж заасан. Тэгээд л анх орж ирсэн үеэс л буцаасан. Нэлээн хэд буцаж байх хооронд нөгөө чухал. Одоо байгаа “Ашигт малтмалын хуульд нийцүүлж хийгээрэй” гэсэн заалтыг өөрчилсөн байсан. Тэгэхээр аймшиггүй чин зоригтой улс байгаа биз. Хуулийг янзтай өөрчилнө шүү дээ.

– Хуулийг гол засаж, залруулж, найруулдаг хүн нь Ц.Нямдорж гишүүнийг гэж яриад байдаг л даа? Бүгд л засдаг юм биш үү?

Хуулиар тоглодог хүн шүү дээ. 1992 оноос хойш монголын хуулийг гартаа барьж байгаа хуульч. Хууль зассан гэдэг хэргээр Үндсэн хуулийн цэц дээр буруудаад, УИХ-ын даргыг нэг жил хийгээд, огцорч байсан хүн. Ц.Нямдорж их олон дүрд хувирч чаддаг хүн. Яг хачиг хувалз л гэсэн үг. Сүхбаатар жанжин Луузанг хэлдэг дээ буриад, халх, казак, дөрвөд гээд олон дүрд хувирдаг гэж. Яг тийм л хүн. Сонгуулийн дараа 49 хувь гээд олон юм яриад байсан сайд болоод л таг болсон. Сайд, УИХ-ын гишүүн хийгээд байхаар барьж хорих боломж гарахгүй байна шүү дээ. Монгол Улсыг самарч байгаа хүний нэг дээ.

МАН-ын идээ бээр дээд цэгтээ хүрлээ. Цаашид яах бол?

-МАН 32,33 хуваагдаад сууж байгаа нь өөрсдийн нь буруу. Одоо энэ намд бизнес эрхэлдэггүй хүн байхгүй. Одоо энэ залуучууд нь кноп дарагсад, цүнх баригчдад би төгөлдөр хуурч гэдэг нэрийг өгсөн хүн шүү. Яг л төгөлдөр хуур дарж байгаа юм шиг л кноп дардаг. С.Баярын хамтарсан Засгийн газрыг би стандарт бус засгийн газар гэж хүртэл бичиж, ярьж байсан. Манай 45 гишүүн дургүй байсан. 2011 онд чуулган дээр УИХ-ын зарим гишүүдийг хулгайч нар, Үндсэн хуулийн цэцийг манаач биш мануухай гэж хэлж байсан. Тухайн үед хулгайч нарыг би хоёр ангилж байсан. Нэгдүгээрт татвар төлөгч нарын мөнгийг ажил хийсэн нэрийн дор нэг хулгай хийж байна. Хоёрдугаарт бизнесменүүдийг асар их дарамталж мөнгө авч байна, үүнийгээ болиоч ээ гэж хэлж байсан.

-МАН-ын дотоод хагарал юунаас, хэзээнээс эхлэх болов?

-2016 оны сонгуулийн дараа 65 суудал авснаас эхэлсэн. Бүгд сайд болох гэж дайрсан. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат аа чи дуугүй байгаарай би чамайг хэн ч биш байхад энэ намд 90 оноос хойш явсан шүү гээд үг дайгаад байна аа даа. Энэ чинь нэг юм хэлээд байгаа юм. Одоо миний Ерөнхий сайд болох цаг болсон гээд. Тэгж байтал М.Энхболд, хэн ч мэдэхгүй  Ж.Эрдэнэбат гэгчийг Ерөнхий сайд болгосон. Ингээд хууччуул нь уурлаж гол хагарал нь эндээс эхэлсэн. Мөн уяач нөхрийг Хөдөө Аж Ахуйн сайдаар, Арьс судлалын эмчийг Эрүүл мэндийн сайдаар тавьсан асуудал нь сандал ширээ булаацалдах дуртай нөхдийн уурыг хүргэсэн гэсэн үг.

Үеийн үед л чуулганы ирц гэж нэг айхтар эд байх юм аа. Чуулган ирц хүрсэнгүй, хойшлов гээд л УИХ-ын даргын алх тас. Гадаадын зарим оронд гишүүдтэйгээ хариуцлага тооцдог олон арга байдаг юм билээ. Манайх заримаас нь туршиж үзсэн гэвч болоогүй. Одоо бас ирц хүрэхгүй төрийн ажил тэр чигтээ гацаанд орчихлоо?

Дордохын долоогийн нэг нь энэ ирцний асуудал. 51 гишүүн ирж байж ирц бүрддэг байсан юм. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр гишүүдээ цуглуулж чадахгүй болоод 51 байсныг 39 болгосон. Гэхдээ тэр 39 дотор чинь ирэхгүй гишүүд бас байгаа. Гар хөл болдог хэдхэн гишүүд байдаг. Тэд л кнопоо дараад хариу бэлгээ авдаг. Жишээ нь сайд, эсвэл дэд сайд, тендэр, шагналын орон тоо гэх мэт. Ямар ч үүрэг байхгүй.

МАН-ын сандал ширээний асуудал цаашид хэрхэн өрнөх бол. Бүүр идээ бээрээ шахаад цэвэрших үү, эсвэл түр зууртаа эвлэрсэн жүжгээ тавих уу?

-Шинээр орж байгаа гишүүд нь үл бүтэх хүмүүс. Шинэ гишүүн чи дуугүй байгаарай гэдэг нь эхний удаа юм идэх болоогүй ээ хэд сонгогдож байж болно л гэсэн үг шүү дээ. Тэгээд хуучин гишүүд нь уурлаад, чи болоогүй байна ядаж над шиг хоёр, гурав сонгогдчихоод эхэл гэдэг. МАН эвлэрэх ямар ч боломжгүй болсон. Харин удаан тэслээ шүү дээ. Одоо цаг нь…

Төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж болох уу? МАН-ын 60 тэрбумын асуудал өнөөдөр нийгэмд хүчтэй шуугиан дэгдээгээд авсан. Хариуцлагатай албан тушаалтан нь ч хүлээн зөвшөөрч байгаа харагдсан?

-200 сая төгрөг өгөөд сайд болсон юм аа гээд хэлэх хүн байхгүй. Бизнес гайгүй хийсэн хүн энэ 76 дотор ховор. Эзэн холбогдогч нь гараад ирвэл тодорхой хэрэг. Гол нь яаж батлах вэ гэдэг асуудал байна.

-Улс төрийн нөхцөл байдал хурцдах уу цаашид?

-Миний бодлоор хурцадна. Асуудал их байна. Хоёр том нам хоорондоо маш муу. Бие биенээ үзэхгүй. МАН дотроо хоёр хуваагдсан. АН мөн адил зөндөө асуудалтай. Бас л хэд хэд хуваагдаж байх шиг байна. Оны дараа асуудал  ноцтой болох байх аа. Нам ажлаа хийхгүй байна. Бодлого ярихгүй зөвхөн сандал ширээ л яриад бие биенээ ухаад төнхөөд байна шүү дээ? Нам бол бүлэглэл болсон. Монголын ард түмэн одоо энэ хоёр намд итгэхээ больсон байна. Одоо өөр цаг ирж байна. Шинэ нам гарна. Улс төрийн циклээр энэ хоёр намыг солих цаг болсон. Цикл нь 30-40 жил байдаг. Тэр цаг нь ирлээ. Ард түмний тэвчээр дээд цэгтээ хүрч байна шүү. Шинэ улс төрийн хүчин гарч ирнэ, 2020 онд. МАН-ыг магтвал зодуулахаар байна шүү дээ.

Монголын төрийг яаж эрүүл саруул байлгах ёстой вэ. Төрийн гол ажил иргэддээ чиглэсэн байх ёстой?

-Төрийн гол үүрэг нэгд иргэдээ эрүүл байлгах. Энэ бол нэг номерын ажил. Зардал чирэгдэлтэй байсан ч зүтгэх. Хоёрт Цэцэрлэгээс нь авахуулаад иргэдээ боловсролтой болгох. Гуравт орон сууцтай болгох. Дөрөвт ажлын байртай болгож өгөх ёстой. Энэ дөрвөн зүйлийг л хийдэг Ерөнхий сайд байх ёстой. Даанч хийдэг Ерөнхий сайд алга. Төр үүнийг л сэтгэж боддог байх ёстой.

Монголын улс төрд хүчтэй лидер байна уу?

-Хүчтэй лидер байхгүй. Энэ хоёр намд лав алга. Ямар ч ёс суртахуун байхгүй байна шүү дээ.

-ЖҮД-чин гэсэн сэтэр нэмэгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаар таны бодол. Үнэхээр энэ хүн шударга ёсыг тогтоож намаа цэвэрлэж шинэ сайхан намыг бий болгож төрийг төвхнүүлэх гээд байгаа юм уу?

-У.Хүрэлсүхийг би сайн мэднэ дээ. Ийм тогтворгүй сэтгэлтэй хүн яаж Ерөнхий сайд хийх юм. Шударга дүрд тоглож байгаа хулгайч хүн шүү дээ. УИХ-ын өмнө номхон зогсоод, ажлаа тайлагнаж байх ёстой. Гэтэл яаж байна, одоо УИХ-ыг удирдаж байна шүү дээ.  УИХ-ын дээр даам гарчихсан явж байна. Бүх бодлого нь буруу, зөв хийсэн зүйл юу байгаа юм. Бензины үнийг бууруулна, хүүхдийн мөнгө нэмнэ гэсэн яасан. Намаа хоёр хуваачихлаа, энэ хүн.

ЖДҮ-ийн талаар та юу хэлэх вэ. Энэ Засгийн газраа тогтоохын тулд хийсэн арга мөн үү?

Би санал нэг байна. У.Хүрэлсүхийн л хийсэн ажил шүү дээ.  Засгийн газраа авч үлдэх гэж хийсэн. ЖДҮ-ийн анхны хэлбэр нь хадгаламж зээлийн хоршоо шүү дээ. Эхлэлээ тэд ингэж хийсэн улс. Дараа нь бас нэг аймшигтай зүйл хийж байгаа. Хүн амины хэрэг. Хүн амины хэрэг хийж байгаа ийм намыг сонгуульд оруулаад яах юм. Яаман дотроо хүн амины хэрэг хийгээд л сууж байна шүү дээ. Шударга ёс тогтооно гэсэн яасан тэр Ерөнхий сайд.

-“Нарантуул худалдааны төв” таны анхны хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн газар?

-Би ард түмэнтэйгээ хамгийн ойр байгаа хүн. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барьж байна шүү дээ. Яагаад гэвэл түрээс нэмэхэд л бүх барааны үнэ өснө. Үнэ өсөхөөр 21 аймагт бараа бүтээгдэхүүн нугарч очно. Иймд түрээсийн үнийг нэмэх тал дээр хэзээнээсээ би дургүй хүн. Нарантуул худалдааны төвийг 1993 онд би өөрийн гараар босгосон. Жинхэнэ хөлс хүчээ дайчлан өдий зэрэгт хүргэсэн.

-“Нарантуул  худалдааны төв”-д хэчнээн түрээслэгч үйл ажиллагаагаа явуулж байна?

-Ойролцоогоор 500 гаруй түрээслэгчтэй байх. (инээв )Улирлаасаа шалтгаалаад янз бүр байдаг. 20-30 мянган хүн өдөрт үйлчлүүлдэг.

“Нарантуул худалдааны төв”-ийг олон улсын жишигт хүрсэн худалдааны төв болгож болохгүй юу? Ядаж эрээн хотын зах шиг

-Солонгосын зураг төслийн компаниар орчин үеийн шинэ захын зураг төсөл хийлгэсэн байгаа. Гэхдээ тийм болгочихвол барааны үнэ өсөж яг л супермаркет шиг болно шүү дээ. Олон улсын жишигт аль ч оронд задгай зах байж л байдаг. Би Нарантуул худалдааны төвөө  уламжлалт маягаар авч явах хүсэлтэй байдаг хүн.Түрээсийн үнэ өнөөдрийн байдлаар 60-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Урд нь хоёр ч удаа галд шатаалгасан. Битүү том байр чинь эрсдэл ихтэй. Гал гарахад хүмүүс баяр хүргэж байсан. Баяр хүргэе гэж. Хүн гэдэг амьтан их муухай шүү.

Сүүлийн жилүүдэд баян хоосны ялгаа нэлээд байх шиг байна уу даа?

-Асар их байна.  Өөрсдөө дүрмээ зохиогоод, өөрөө өөрсдөдөө зориулж хууль батлаад  ойрын хүмүүстээ мэдээллээ тараагаад, баяжсан хүмүүс саарал ордноор дүүрэн байна. Төрийн өмчийг 1996 оноос хойш л идлээ шүү дээ. Эндээс л баян хоосны ялгаа их үүссэн.  Цөөхөн баяжсан хүмүүс нь одоо 30 гэр бүл боллоо шүү дээ.  Үүнийг чинь Ерөнхийлөгч хэлээд байгаа юм. 2002 онд “Ардын эрх сонин”-д би ярилцлага өгч байсан ирээдүйд цөөхөн хүмүүсийн гарт энэ улс орох юм байна даа гэж. Өнөөдөр яг л тийм байгаа биз дээ?

Та Үнэн ба зөв намыг байгуулаад яваад байна уу? 2020 онд сонгуульд оролцох уу? Хэдэн гишүүнчлэлтэй байна.

-35 мянган гишүүнтэй. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан. 2020 онд сонгуульд оролцоно.

П.Оюунсувд “Ардчилал таймс” сонин

Дэлгэрэнгүй ...
4 Сэтгэгдэл

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм16 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр16 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм16 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм16 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм17 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм17 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм17 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент17 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад17 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим