Дэлхий дахинд
BTS хамтлагийн гишүүд саятнууд, продюсер нь тэрбумтан болох гэж байна
Дэлхий дахинд алдаршаад байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани тус улсын хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар болжээ.
Тус компани Даваа гарагт хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна. Энэхүү баримтаас харвал Big Hit Entertainment өөрийгөө 4.8 их наяд воноор ($4.1 тэрбум) үнэлж, 962.55 сая воны ($822 сая) хөрөнгө босгохоор төлөвлөжээ.
2017 оны долдугаар сараас хойш Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд ийм том IPO гараагүйг эх сурвалжууд баталж байна.
Big Hit Entertainment компанийг хөгжмийн продюсер Бан Си Хюк удирддаг бөгөөд тэр 2013 онд BTS хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Бан одоо компанийнхаа 43 хувийг эзэмшдэг. Тэр бас энэ оны наймдугаар сард BTS хамтлагийн гишүүн тус бүрд компанийнхаа 68,385 ширхэг хувьцааг бэлэглэж байжээ.
Аравдугаар сарын 15-нд Big Hit Entertainment-ийн хувьцаа анхдагч зах зээлд арилжаалагдаж эхлэх бөгөөд ингэснээр Бан Си Хюк тэрбумтан болж, BTS хамтлагийн гишүүд саятнууд болох гэнэ.
Тодруулбал BTS-ийн долоон гишүүн тус бүр $7.9 саяын хөрөнгөтэй болох тооцоо гарсан байна.
BTS хамтлаг нь Өрнөдийн хөгжмийн зах зээлд нэвтэрч чадсан цөөхөн K-pop уран бүтээлчдийн нэг болоод байгаа. Өнгөрсөн онд BTS-ийн гурван цомог Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд The Beatles, The Monkees хамтлагуудаас гадна гурав дахь тохиолдол болжээ.
2019 онд Big Hit Entertainment компани 587.2 тэрбум воны ($500 сая) орлого олсноос 98.7 тэрбум вон ($84 сая) нь цэвэр ашиг болсон байна.
Энэ орлогын 97 хувийг BTS хамтлаг оруулжээ. Big Hit Entertainment нь BTS хамтлагтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээтэй юм.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр42 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр41 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр44 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр