Нийгэм
АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИЖ БҮРЭН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АНХНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ИТГЭМЖЛЭГДЭВ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь иж бүрэн тохирлын үнэлгээ хийх анхны мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдэж Стандарт, хэмжилзүйн газраас өнөөдөр итгэмжлэлээ гардаж авлаа.
Стандарт, хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг итгэмжлэл гардуулах үеэрээ “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ авто тээврийн салбарт тохирлын үнэлгээг шалгалт тохируулгын лаборатори болон баталгаажуулалт, техникийн хяналтын зэрэг чиглэлээр иж бүрэн тохирлын үнэлгээг авто тээврийн салбарт гүйцэтгэх мэргэжлийн байгууллага болсонд бидний зүгээс талархалтай байна. Ингэснээр тус салбарт хүний эрх ашиг, амь нас, эрүүл мэндтэй холбоотой аюулгүй байдал бүрэн утгаараа, иж бүрнээрээ хангагдана гэдэгт бид найдаж байна” гэлээ.
Тус байгууллага итгэмжлэгдсэнээр үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийг зөв сонголт хийхэд туслах, худалдаа-тээврийг хөнгөвчлөх, автотээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байв.
Тус үйлдвэрийн газрын Судалгаа хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж, сорилтын лаборатори, техникийн хяналтын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт гэсэн гурван чиглэлээр өнөөдөр албан ёсоор итгэмжлэгдлээ. Энэ үйл ажиллагаанууд итгэмжлэгдсэнээр чанартай үйлчилгээ ард түмэнд хүрэх, үйлчилгээ чанаржих, итгэлтэй байх, итгэмжлэгдсэн байх боломж нээгдэж байна гэсэн үг. Энэ ажлыг хийж хэрэгжүүлснээр манай автотээврийн салбарын үйл ажиллагаа чанар, стандартын шаардлага хангасан, олон улсын түвшинд явагдана гэсэн үг” хэмээн итгэмжлэл гардаж авах үеэрээ хэллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.