Дэлхий дахинд
Уулын Карабахын асуудалд хэн буруутайг Азербайжаны ерөнхийлөгч нэрлэлээ
Уулын Карабахын эргэн тойрны асуудалд Армян буруутай гэж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев хэлээд манайх сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх гэж “30 жил хүлээсэн” хэмээн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцолжээ.
Армян болоод зарим орон Уулын Карабахад статус –квогоо хадгалах гэж бүс нутагт нөхцөл байдлыг хурцатгасан хариуцлагыг хүлээх ёстой гэж телевизээр ард түмэндээ хандаж хэлснийг РИА Ноости агентлаг дамжуулсан байна.
“Бид сөргөлдөөнийг энхийн замар шийдвэрлэх гэж зөндөө тэвчсэн. Бид ердөө л өөрийнхөө газар нутгийг авахыг хүссэнээс биш өөр юм бидэнд хэрэггүй. Олон улсын хамтын нийгэмлэг асуудлыг шийдчихнэ гэж бид итгэж 30 жил хүлээсэн” гэж Алиев хэлжээ.
Түүнийхээр бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өөрийнхөө тогтоолыг хэрэгжүүлнэ гэж Баку найдсаар байгаа гэнэ. Алиев бас Уулын Карабахын сөргөлдөөнийг үе шаттайгаар тогтворжуулахад бэлэн байна гэсэн байна. “Эхлээд таван районыг эргүүлэн авна, дараа нь хоёр, тэгээд статусыг ярилцана. Бид үүнийг л хүсч байна, бидэнд ийм эрх бий. Бид шинэ дайнаас залхаж байна” гэж тэр мэдэгджээ.
Тэрээр наймдугаар сард армянууд бүлэг хорлон сүйтгэгчдйин илгээсэн гээд энэ бол “хэлэлцээрийн замаар шийдэх гэсэн” арга биш гэсэн байна. Алиев дэлхий дахинд хандаж Ереванд нөлөөлөх, хориг тавихыг уриалжээ.
“Карабах бол манай нутаг. Бид тэндээ эргэн очно. Өнөөгийн нөхцөлд гол буруутан бол Уулын Карабахыг эзлэх гэсэн Армяны болоод зарим улсын удирдлага” гэжээ.
Харин армяны ерөнхий сайд Никол Пашинян германы Bild хэвлэлд ярилцлага өгөхдөө Армянд оросын хүчин байгаа гээд зарим тохиолдолд улс орны аюулгүй байдлыг хангах түүнийг зорилгоор ашиглаж магадгүй гэсэн байна.
“Оросын цэргийн 102 дугаар бааз Армянд байгаа. Бидэнд агаараас эсэргүүцэн хамгаалах нэгдсэн систем бий. Энэ зэвсэгт хүчнийг Армяны аюулгүй байдлын төлөө ямар тохиолдолд ашиглах талаар энэ гэрээнд нарийн тодорхойлсон байгаа” гэж Пашинян хэлжээ.
Уулын Карабахад Армян Азербайжаны сөргөлдөөн есдүгээр сарын 27-ны өдрөөс хурцадсан юм. Уулын Карабахын засаг захиргаа, Армяны тал Азербайжаныг суурин газрууд, нийслэл Степанакерт руу гал нээсэн гэж буруутгадаг. Тэд бас Азербайжаныг цэргийн нисэх хүчин, пуужин ашиглан дайрч байна гэж байгаа. Орос энэ асуудалд дундыг баримталж байгаа бол Турк улс болохоор Армяныг буруутгаж “Армня улс Уулын Карабахыг хууль бусаар эзлэх гэж Товузын районд гал зогсоох дэглэмийг зөрчиж азербайжаны эрэлхэг дайчдын амийг хөнөөсөн” гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр