Нийгэм
Таван толгой түлш” ХХК-ийг 9 дүгээр сарын 15-наас өмнө туршилтын ажлаа дуусгах үүрэг чиглэл өглөө
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахыг үе шаттайгаар хориглож, боловсруулсан түлш гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гарсан бөгөөд Засгийн газраас цогц арга хэмжээ авч байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан, Нэгдсэн удирдлагын газрын захирал М.Цэнгэл болон тус газрын холбогдох мэргэжилтнүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрийн туршилтын ажилтай танилцаж, холбогдох зөвлөмж, чиглэлийг өглөө. Тус компани хэд хэдэн төрлийн түлш үйлдвэрлэж, холбогдох мэргэжлийн лабораториудад туршилт хийлгээд байгаа аж.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Ц.Батсайхан компанийн удирдлагуудад 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө туршилтын ажлаа дуусгаж, үйлдвэрлэл эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо. Мөн үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлагатай материалын нөөц бэлтгэх үүрэг чиглэл өглөө.
Боловсруулсан: Д.Доржмаа
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр15 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм17 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ