Бусад
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Францын Элчин сайд Филипп Мэрлингийг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин: “Франц улсын хувьд Монгол улсын Байгаль орчны салбарт багагүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгын асуудал, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, тахийг дахин нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг Франц улсын төрийн болон Төрийн бус байгууллагуудаар дамжин хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүнтэй урагшилж байгаад бидний зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.”
Уулзалтын үеэр элчин сайд Филипп Мэрлин Д.Сарангэрэл сайдаас МУ-ын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Парисын гэрээтэй холбоотой тодорхой тусгагдсан ажлууд байгаа эсэх болон агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг тодруулан асуусан юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол улсын Засгийн газар Парисын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор эрчим хүч, байгаль орчны салбарт томоохон шинэчлэлтүүдийг хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тусгаад байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг дэмжсэн ажлуудыг ч багагүй хийж байна. Монгол улс сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Бид энэ амжилтаа 80 хувь болгох том зорилтыг тавин ажиллаж байна. Агаарын бохирдлоос салах хамгийн үр дүнтэй арга бол иргэдийг орон сууцжуулах юм. Энэ бол бидний хэтийн зорилго. Одоогоор хамгийн боломжтой богино хугацааны арга бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх явдал юм. Бид сайжруулсан шахмал түлшний 1 үйлдвэртэй байсан бол одоо 2 болж байна. Энэ нь агаарыг бохирдлыг буруулахад том дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Цаашид аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдын шөнийн тарифыг тэглэхээр ажиллаж байна.” гэлээ.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ