Дэлхий дахинд
Бизнесийг хязгаарласан хөл хорио тогтоохгүй байхыг Путинээс хүсэв
Оросын Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн их хуралд оролцогчид тус хуралд оролцсон Ерөнхийлөгч Путинээс цар тахлаас үүдэн хязгаарлалт хийхдээ бизнесийн үйл ажиллагааг хумихгүй байхыг хүсчээ.
Онлайнаар зохиогдсон энэ хурлын хаалттай санал хэлэлцүүлгийн үеэр “Северсталь” компанийн үндсэн хөрөнгө оруулагч Алексей Мордашов энэ хүсэлтийг тавьжээ. Цар тахлаас сэтгийлэх арга хэмжээг оновчтой цэгт нь хийх шаардлагатай байна, тэгэхгүй бол хязгаарлах, хорих зэрэг арга хэмжээ нь жижиг, дунд бизнесийг сүйрүүлэх аюултай байгааг Алексей Мордашоь хэлсэн байна. Алексей Мордашовын хэлсний бизнес эрхлэгчид дэмжжээ.
Ерөнхийлөгч Путин хариуд нь хатуу хязгаарлалтын аливаа арга хэмжээг нэвтрүүлэх бодолгүй байгаагаа хэлсэн байна. Аливаа хязгаарлалтын арга хэмжээ нь бизнесийн орчны эрх ашгийг бодолцсон байх ёстой, нөгөө талаар бизнес эрхлэгчид ч төрөөс тавьж байгаа хорио цээрийн болон урьдчилан сэргийлэх шаардлагыг биелүүлэх үүрэгтэйг анхааруулжээ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ