Нийгэм
ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖ БАЙГУУЛАХ ШАЛТГААН, ЯАГААД ОДОО ГЭЖ?
Дисковери Монголиа чуулга уулзалт үргэлжилж байна. Үдээс хойшх хуралдаан “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөж байна.
Хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр “Үндэсний баялгийн сан”, Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд “Эрдэс баялгийн бирж ба Эрдэнэс Монголын хөгжил”, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭЗХО хариуцсан захирал С.Ашидмөнх “Эрдэнэс Тавантолгой”-н бизнес хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэлээ. Уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаа бөгөөд энэ ашигтай үеийг Монгол улс ухаалгаар ашиглах шаардлагатай байгааг илтгэгчид онцолсон.
Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр манай улс 4.9 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 оныхоос 41.6 хувиар илүү байгаа ажээ. 2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2017 оны мөн үед 68.4 ам.долларт хүрч өссөн байна.
“Эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн” гэдгийг Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд онцолсон. Тэрээр “Эрдэс баялгийн бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлж өгнө” гэлээ.
Г.Ганболд захирал одоогийн Монгол улсын нүүрсний нийлүүлэлтийн гинжин хэлхээг загварчлан үзүүлсэн нь төлөөлөгчдийн сонирхлыг татсан. Хөдөө аж ахуйн биржийн зах зээлд үзүүлсэн шууд үр дүнг харьцуулах хэлбэрээр Эрдэс баялгийн биржийн нүүрсний зах зээлд үзүүлэх шууд нөлөөг тодорхой тайлбарлалаа.
Монгол улсын Эрдэс баялгийн биржийн ирээдүйг “Олон улсад нээлттэй, хүлээн зөвшөөрөгдсөн таваарын бирж, Монгол Улсын Талын зам, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга, Монгол Улс, Орос Улс, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах субъектын үүргийг гүйцэтгэх боломжтой” гэж тэрээр тодорхойлов.
Дисковери чуулга уулзалт маргааш үргэлжилнэ. Маргаашийн хэлэлцүүлэг уул уурхайн салбарын татвар, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын дэмжлэг, орон нутаг, байгаль орчны чиглэлийн санаачилга, хөрөнгө оруулалт , томоохон компаниудыг татах чиглэлд төвлөрөх аж.
Боловсруулсан: С.Хүрэл
Нийгэм
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа билээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртлээ.
Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ.
Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, зургаа дахь алтан медалийг хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нийгэм
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
Нийгэм
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
-
Нийгэм3 цаг өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
-
Нийгэм3 цаг өмнө
Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ
-
Нийгэм55 мин өмнө
ЦЕГ: 350 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
-
Улс төр21 мин өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
-
Нийгэм15 мин өмнө
Монгол Улсаас жүдо бөхийн 6 дахь Дэлхийн аварга төрлөө