Дэлхий дахинд
Цөмийн зэвсэг хориглох гэрээ 2021 оны нэгдүгээр сарын 22-нд хүчин төгөлдөр болно
Цөмийн зэвсэг хориглох тухай НҮБ-ын гэрээг Гондурас улс соёрхон баталснаар энэ гэрээг дэлхийн 50 орон хүлээн зөвшөөрлөө гэж Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампани /ICAN/ мэдээлжээ. Ингэснээр энэ гэрээ 2021 оны нэгдүгээр сарын 22-нд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Цөмийн зэвсэг бүхий АНУ, ОХУ, Их Британи, Франц гэсэн таван орон одоогоор энэ гэрээнд нэгдээгүй байгаа юм.
Нью-Йорк дахь НҮБ-ын албан байранд 2017 онд анх гарын үсэг зурж эхэлсэн Олон улсын энэ гэрээгээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх, эзэмших, турших, хадгалах, тээвэрлэх, ашиглахыг хориглох юм. Гэрээг анх үзэглэхдээ “50 дахь улс хүлээн зөвшөөрснөөс 90 хоногийн дараа гэрээ хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлнэ” гэж заасан юм байна.
“Гондурас улс энэ гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан 50 дахь орон боллоо. Ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болж, түүхэнд орлоо. Энэ гэрээг хүлээн зөвшөөрч, хүчин зүтгэл гаргасан дэлхийн улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье” гэж ICAN байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
Зөвхөн өнгөрсөн 10 хоногт гэхэд л 10 улс энэ гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Аравдугаар сарын 24-ний байдлаар Антигуа ба Барбуда, Австри, Бангладеш, Белиз, Болив, Ботсван, Вануату, Венесуэл, Вьетнам, Доминик, Гамби, Гайана, Ватикан, Ирланд, Казахстан, Кирибати, Коста Рика, Куба, Лесото, Малайз, Мальдив, Мальт, Мексик, Намиби, Науру, Шинэ Зеланд, Никарагуа, Нигери, Кука арал, Палау, Палестин, Панам, Парагвай, Сальвадор, Самоа, Сан-Марино, Сент-Винсент ба Гренадин, Сент-Китс ба Невис, Сент-Люсия, Тайланд, Тринидад Тобаго, Тувалу, Уругвай, Фижи, Эквадор, Өмнөд Африк, Ямайк улсууд энэ гэрээг хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Орос улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэх бодолгүй байна” гэж 2019 оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн юм. АНУ ч бас энэ гэрээнд гарын үсэг зурсан улс орнуудыг энэ баримт бичгийг дэмжихээ зогсоохыг энэ аравдугаар сард уриалсан байна.
Х.ӨЛЗИЙ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ