Дэлхий дахинд
Белоруст бүх нийтийн ажил хаялт эхэлнэ
Белорусийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа Светлана Тихановская аравдугаар сарын 26-ныг улс орон даяар бүх нийтийн ажил хаялтын өдөр гэж зарласан байна. Тэрбээр эрх баригчид сөрөг хүчнийхний тавьж байгаа “Ардын шаардлагын өдөр”-ийн шаардлагыг биелүүлэхгүй байна гэжээ. “Аравдугаар сарын 26-нд Белорус даяар бүх нийтийн ажил хаялт эхэлнэ. Ард түмний үг бол хууль учраас Белорусь ийм алхам хийхэд хүрлээ. Хууль биднийг арчиж хаяхыг оролдож байгаа ч бид түүнийг заавар эргүүлнэ. Энэ бүхэнд бидэнд эв нэгдэл гэдэг энхийн зэвсэг л тусална” гэж Тихановская “Амьдралын төлөөх эх орон” Telegram-сувагт яриа өгөхдөө мэдэгдсэн байна.
Олон нийтийн эсэргүүцлийн цуглаан жагсаалын эсрэг хүчнийхэн дуут гар бөмбөг ашиглаж байгааг тэр онцолжээ. Түүнийхээр бол Лукашенкогийн дэглэм “Үнэнийг ярих, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх, хүмүүсийн шаардлагыг биелүүлэхийг хүсэхгүй байна” гэнэ. “Тэгэхээр энэ дэглэм белорусийн ард түмний хүсэл эрмэлзэл биш. Энэ дэглэм эрх мэдлээ алдаж байна” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Нийслэл Минск болон бусад хотуудад ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөрөхгүй иргэдийн жагсаал “Ардын шаардлагын өдөр” уриан дор болсоор байна. “Нехта Live” Telegram сувгийн мэдээлснээр амралтын өдрөөр нийслэлийн гудамжинд 100 гаруй мянган хүн гарч жагссан байна. Хууль сахиулагчид тусгай хэрэгсэл ашиглан 100 гаруй хүнийг баривчилжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ