Эдийн засаг
Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд гурван их наядын зээл төлөөгүй байна

Монголбанк, Засгийн газартай хамтран 2012 оны аравдугаар сараас эхлэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.
Тус хөтөлбөрт 4.8 их наяд, Засгийн газрын “Сайн” хөтөлбөрүүдэд 500 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан хувийн компаниудад бага хүүтэй зээл олгосон юм.
Гэтэл Монголбанк, Засгийн газар тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр өөртөө их хэмжээний алдагдлыг бий болгожээ. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд олон дэд хөтөлбөр хэрэгжүүлж 4.2 орчим их наяд төгрөгийн маш бага хүүтэй зээлийг компаниудад олгосон байна. Тухайлбал, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл компаниуд Үнэ тогтоворжуулах хөтөлбөрөөс авсан хөнгөлөлттэй зээлээ төлөхгүй байгаа аж. Тиймээс Монголбанк болон Засгийн газар гурван их наяд төгрөгийн алдагдалд ороод байгаа юм. Тус хөтөлбөр хэрэгжүүлж дуусаад даруй зургаан жил өнгөрсөн ч тус хөнгөлөлттэй зээлийн алдагдалыг Монголбанк, Засгийн газар хоёрын аль нь хүлээх нь тодорхой болоогүй байгаа юм.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ