Дэлхий дахинд
Лукашенко ажилчдын үймээнийг гадаадаас санхүүжүүлж байна гэв
Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үйлдвэр заводуудад болж байгаа ажил хаялт, үймээнийг гадаадаас, ялангуяа Польш, Литва улсууд санхүүжүүлж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Лукашенко аравдугаар сарын 27-нд удирдах ажилтнуудтай хийсэн зөвлөгөөн дээрээ ажилчдыг ажил хаяхгүй байхыг нэг их ятгахгүй гэж онцолсон байна. “Ажилчид ажиллах хүсэлгүй байгаа бол хэрэггүй. Гэхдээ бүгд биш ганц нэг нь л хүсэхгүй байгаа юм. Ажиллахыг хүсч байгаа тэр хүмүүсийг нь хөлс аваад байгаа тэр хүмүүсээс чөлөөлөөд өгчих. Энэ бол үйлдвэр заводууд дээр Польш, Литваас хөлс авч байгаа сайндаа л 10-12 хүн байгаа” гэж Белорусийн тэргүүн хэлснийг “Белорусь 1” телевиз дамжуулжээ.
Ерөнхийлөгч эсэргүүцлийн хөдөлгөөнийхний санхүүжилт нууц сувгаар орж ирж байгаа болохоор засаг бүгдийг илрүүлж чадахгүй гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден Бедлрусийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж байгагаа мягмар гарагт илэрхийлээд олон улсын нийгэмлэгийг Лукашенкогийн тойрон хүрээлэгчдийн эсрэг хориг тавихыг уриалсан юм.
Белорусийн ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко ялсныг эсэргүүцсэн сөрөг хүчнийхний жагсаал цуглаан наймдугаар сарын 9-нөөс эхэлсэн юм. Сөрөг хүчнээс нэр дэвшин өрсөлдсөн Светлана Тихановская Ерөнхийлөгчийг аравдугаар сарын 25 гэхэд огцор гэсэн шаардлага хүргүүлээд, маргаашаас нь орон даяар ажил хаяж эхэлсэн юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө