Дэлхий дахинд
ДЭМБ: Тархалтыг зогсоож болохыг харуулсан Монголын ард түмэнд баярлалаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) “COVID-19”-ийн халдвартай Монгол Улсын тэмцэж буй туршлага, хариу арга хэмжээний талаар баримтат кино бүтээснээ өчигдөр (2020.11.02) дэлхий нийтийн хүртээл болгосон билээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус баримтат кино бүтээсэнтэй холбогдуулан “COVID19-ын эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Гебрейесусын вирус халдварласан хүнтэй уулзсан тул аюулгүй байдлыг харгалзан түүнийг тусгаарлажээ. Түүний оролцсон хуралд хамт байсан нэгэн хүнээс халдвар илэрсэн нь ийнхүү ДЭМБ-ын захиралыг тусгаарласан байна. ДЭМБ-ийн эрүүл мэндийн салбар нэгжээс түүний мейл болон гар утас руу захидал илгээн гэртээ тусгаарлагдахыг зөвлөжээ. Одоогоор түүнээс шинжилгээ авсан бөгөөд Монголын цагаар маргааш өглөө хариу нь гарах аж.
“Хэдийгээр надаас коронавируст халдварын шинж тэмдэг илрээгүй ч ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу өөрийг тусгаарлаж, гэрээсээ ажлаа удирдан явуулахаар боллоо” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус твиттер хуудаснаа жиргэжээ. Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээс харвал дэлхий даяар коронавируст халдварын 46.5 сая тохиолдол бүртгэгдэж, 1.2 сая хүн эндээд байна.
БАРИМТАТ КИНО
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө