Энтертайнмент
Дэлхийд данслагдсан монгол дуучдын гайхам амжилтууд

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон Дуурийн театраас дэлхийн урлагийн тайзыг эзэлж буй авьяаслаг уран бүтээлчид олон бий. Сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хүндтэй эрхмүүдийн улиран одож буй 2018 онд гаргасан амжилтыг онцолж байна.
BBC-Д ОНЦЛОГДСОН “ЧИНГИС ХААН” ОДОНТ Г.АРИУНБААТАР
Энэ оны эхээр Английн “Би-Би-Си” Радио 4″ хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар гавьяат жүжигчний тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагдсан нь Монголын сонгодог урлаг дэлхийн чихийг дэлдийлгээд авсан билээ. Нэвтрүүлэгт МУГЖ Г.Ариунбаатар, түүний гэр бүлийг гаргахдаа Монголын дуурийн дуучид дэлхийн тайзыг эзэгнэх болсон шалтгааныг онцолсон байдаг.
Г.Ариунбаатарыг “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласныг олон нийт андахгүй. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Бельги улсын Брюссель хотноо зохиогдсон АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын соёл урлагийн фестивальд уригдаж, ая дуугаа өргөж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний нулимс” зэрэг дууг дуулсан. Тэр 23-хан насандаа “Чингис хаан” одон хүртэж, дэлхийн шилдэг таван дуучны нэгд зүй ёсоор багтсан юм.
“GOLDEN STAR-2018” ШАГНАЛЫН ЭЗЭН Ч.БАДРАЛ
Энэ оны долдугаар сард дуурийн дуучин Ч.Бадрал Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон баярт мэдээ дуулдав. Нийт зургаан сар үргэлжилсэн уг тэмцээн дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1,870 дуучин өрсөлдсөн байдаг.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, ахлах ахлагч Ч.Бадрал нь 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм.
Э.АМАРТҮВШИН “OPERA AWARDS”-Т АНХ УДАА НЭР ДЭВШЛЭЭ
Сүхбаатар аймгийн Халзан сумын урд хавцалд зүүн гурван аймгийн томоохон хийд болох Хатавчийн хийдийн туурин дээр тоглож өссөн, өнөө цагийн дэлхийн дуучин Э.Амартүвшин эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй. Түүнийг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуулын санал хүсэлтээр “2018 International Opera Awards’-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшүүлсэн онцлог жил байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дүнгээ танилцуулсан энэхүү наадамд тэрбээр “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшсэн бөгөөд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан билээ. Уг наадам нь дэлхийн кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Oscar” наадмын шагналтай дүйцэхүйц юм.
МУГЖ ЦОЛ ТЭМДГЭЭР 23 НАСАНДАА ШАГНУУЛСАН О.АНУЖИН
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужин 23 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин болов. Тэрбээр энэхүү эрхэм хүндтэй цол тэмдгээр Үндэсний их баяр наадмын өмнө энгэрээ цоолсон юм.
О.Анужин 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй. Түүний хувьд энэ жил монголд анх удаа балетын олон улсын анхдугаар наадам болоход “Гранпри” шагналыг хүртсэн төдийгүй БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алтан медалийг эх орондоо авчирсан амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч байна.
ТЕНОР Б.БАТЖАРГАЛ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, тенор Б.Батжаргал өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пеньян хотод болсон “Пеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд дэд байр буюу мөнгөн медальтай ирж, амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World-2017” дуурийн дуучдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгарсан тенор хоолойтнуудын нэг юм.
ДЭЛХИЙН ХОС АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН Э.АНХБАЯР
Тэрбээр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанаас тэргүүн байр эзэлж, хос алтан медалийн эзэн боллоо. Өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим, алдарт Мариинский театрт болсон дэлхийн аварга шалгаруулах уралдаанд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорьсон.
Э.Анхбаяр Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцож, тэргүүн байр эзэлж, арванхоёрдугаар сарын 24-нд эх орондоо ирсэн юм.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм11 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм11 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ