Дэлхий дахинд
“Ирэх намар өндөр хөгжилтэй орнуудын вакцинжуулалт 70 хувьтай байна”
Олон улсын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк дараа жилийн намар гэхэд өндөр хөгжилтэй орнуудын ард иргэдээ Covid-19 өвчний эсрэг вакцинжуулах ажил 70 хувьтай байх болно хэмээн тооцоолжээ. CNBC агентлагийн мэдээлснээр Goldman Sachs банк АНУ-ын өндөр эрсдэлтэй бүлгүүдэд энэ сарын дундуур вакцин тарьж эхлэх төлөвтөй байгааг мэдэгдсэн байна. Европын эмийн агентлаг ч гэсэн энэ жилдээ багтаан вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө гаргасан гэнэ.
Эндээс харахад Их Британид 2021 оны гуравдугаар сар гэхэд, Европын холбоо, Япон, Австралид тавдугаар сар гэхэд нийт хүн амынхаа хагасыг нь вакцинжуулсан байх бололтой.
Гэвч Goldman Sachs банкны үзэж байгаагаар Pfizer, BioNTech, Moderna компаниудын вакцинаас ялгаатай зарчмаар үйлчилдэг AstraZeneca, Johnson& Johnson, Гамэлея, Синофарм зэрэг компанийн вакцинууд үйлчилгээ муутай, эсвэл нийлүүлэлт хангалтгүй байвал дээрх тооцоолол санаснаас илүү хоцорч болзошгүй гэнэ
Эцэст нь вакцины ачаар 2021 оны хоёрдугаар улирлаас эхлэн дэлхийн эдийн засаг эргэн сэргэж эхэлнэ хэмээн банкны зүгээс үзэж байгаа аж. АНУ-ын вакцин үйлдвэрлэх үүрэг хүлээсэн Warp Speed ажиллагааны ерөнхий гүйцэтгэгч Монсеф Слави “Хэрвээ Хүнс эмийн зохицуулах газраас албан ёсоор зөвшөөрвөл вакцины үйлдвэрлэлийг 24 цагийн дотор багтаан эхлүүлэхэд бэлэн. Бид 5-40 сая доз хүртэл вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай” хэмээн ярьжээ.
АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар Pfizer, BioNTech, Moderna компаниудын бүтээсэн вакцины талаар арванхоёрдугаар сарын 10, 17-ны өдрүүдэд хуралдан зөвшөөрөл олгох эсэхээ шийдэхээр болжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө