Дэлхий дахинд
разилийн шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр террорист халдлага гарч магадгүй
Бразилийн хууль сахиулагчид тус улсын Ерөнхийлөгчид шинээр сонгогдсон Жаира Болсонаругийн албан тушаалдаа орох ёсололын үеэр террорист халдлага гарч магадгүй гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийсэн тухай O Ectado de S.Paulo сонин мэдээлжээ. Сонинд тэмдэглэснээр заналхийлэл “Эртний хараал” байгууллага гэж өөрсдийгөө нэрлэж буй бүлэг хүмүүсээс иржээ. 12-р сарын 25-нд тус улсын нийслэлийн дүүргийн нэгэн сүмд тэсрэх бөмбөг суурьлуулсан байхыг цагдаагийн ажилтан нар аюулгүй болгосон бөгөөд бөмбөгийг дээрх бүлгийн гишүүд тавьсан гэж мэдэгдэж байжээ. Мөн өнгөргсөн есдүгээр сард Жаира Болсонаруг Жүз де Фора хотын сонгогчидтой уулзах үеэр Аделе Биспо гэгч этгээд хутгалж шархдуулсан аж.
Гэмт этгээд уг үйдлээ хувийн үзэл бодлыгн үүднээс хийсэн бөгөөд энэ бүхэн “Бурхны хүслийнэ дагуу” болж байгаа гэж мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн байна. Булсонару гурван долоо хоног эмнэлэгт хэвтээд гарсан аж. Харин “Эртний хараал” бүлгийн гол зорилго “хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй тэмцэх” явдал гэнэ. Цагдаагийн байгууллага заналхийллийн дагуу мөрдлөгө явуулаад эхэлсэн аж.