Энтертайнмент
“All I Want For Christmas Is You’ гэх 24 жилийн настай дуу 1 өдөрт хамгийн их сонссон дууны рекордыг эвдлээ
Spotify-ийн мэдээллэж байгаагаар хамгийн сүүлд 1 өдөрт хамгийн их хүн сонссон дуу бол XXXTentacion-ийг таалал төгссөний маргааш “SAD!” дууг 10.3 сая хүмүүс сонссон гэжээ.
Тэгвэл өчигдөр буюу зул сарын өдрөөр уг рекордыг 24 жилийн настай, зул сарын баярын өдөр хаа сайгүй явдаг “All I Want For Christmas Is You” дууг Spotify дээр 10.8 сая хүн сонсжээ.
Хэрэв та Mariah Carey байлаа гэж бодоход таны 1 дууг 1 хүн сонсоход $0.006-$0.0084 ам. доллар таны дансанд ордог байна. Хамгийн өндрөөр үнэлж бодоод 1 хүн 1 дууг чинь сонсоход .0084 ам. доллар авлаа гэхэд 11 сая хүн сонсоход татвараас өмнө $92,400 ам. доллар болж байгаа юм.
Хэрэв Mariah Carey ямар ч мөнгөгүй, дампуурлаа гэхэд зул сар болтол хүлээхэд л хангалттай юм.
Мөн Ariana Grande-ийн “thank u, next” дууг 8.2 сая хүмүүс сонсож уг рекордыг эвдэх дөхөж байсан ч 8.2 саяас дээшлээгүй юм.
Эх сурвалж: www.maad.mn
|
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.