Нийгэм
Геологийн мэдээллийн хайлтын Газарзүйн мэдээллийн системд суурилсан каталоги, метадата систем (МонГеоКат) бүтээх төслийн ажил амжилттай хэрэгжиж , хүлээлгэн өгөв
Өнөөдөр АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд (ЭБМТТ), Австрали Улсын засгийн газраас санхүүжүүлэн Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) тусламжтайгаар боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат” системийн төслийн ажил дуусаж тайлангаа танилцуулав. Энэхүү тайлангийн уулзалтанд АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал Үндэсний Геологийн албаны дэд дарга Б.Уянга, АМЕР төслийн Геологийн зөвлөх Ч.Энх-Амгалан, АМЕР төслийн ахлах зөвлөх Н.Алгаа, Геологийн төв архив хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Энхсайхан, Үндэсний Геологийн албаны Гео мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ц.Минжинсор болон МонГеоКат системийн мэдээлэл оруулах багийн гишүүд болох Д.Дагвасүрэн, Г.Гүнбилэг нар оролцлоо.
“МонГеоКат” систем нь ЭБМТТ-д байгаа геологийн мэдээллийн хураангуйг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилготой бөгөөд Англи, Монгол хэл дээр интернэтэд холбогдсон дурын хэрэглэгч ашиглах боломжтой юм. Хоёр дахь удаагийн төсөл нь 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжиж бөгөөд төслийн хүрээнд нийт 1131 тайлангийн хураангуйг монгол, англи хэл дээр бэлтгэж МонГеоКат системд оруулсан байна. Дашрамд дурдахад “МонГеоКат” систем нь олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео-орон зайн форум (Geospatial world forum)-аас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдэгээр шалгарч байсан юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна