Нийгэм
Монголд үйлдвэрлэсэн 20 эко автобусны тал хувь нь 3 жил бололгүй эвдэрч, сул зогсож байна

“Монгол инженерийн ур ухаанаас мэндэлсэн, Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус үйлчилгээнд явахаар боллоо” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, машин үйлдвэрлэлийн эхлэл, Монгол инженерүүд хийж чадаж байна хэмээн хүн болгон сайшааж, магтаж байсан цаг саяхан. Одоо ч энэ өөдрөг хандлага сэтгэгэдэл нь хадгалагдаж яваа байх.
Гэтэл өнөөх сүржин нэртэй ногоон автобуснууд нь үйлчилгээнд гараад гурван жил ч бололгүй эвдэрсэн талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар онцлов. Тодруулбал, Тэрбээр, саяхан болсон “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөний үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “2015 онд нийслэлийн төсвөөр дотоодоос 20 эко автобусыг тус бүрийг 179 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл одоогоор тэдгээрийн найман эко автобус эвдэрсэн зогсож байна. Эвдрэлийн шалтгаан нь түлшний асуудалтай эсвэл хөдөлгүүр нь их эвдэрсэн байгаа” гэдгийг онцолсон юм.
“Үндэсний үйлдвэрлэл” хэмээн хүмүүсийн цөсийг хөөргөдөж, Солонгосын хуучин автобус авч байхаар үнэтэй ч байсан хамаагүй энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ автобусыг авах хэрэгтэй гэж хүн бүр л ярьж байсан өнөөх автобус харин гуравхан жилийн дотор ийнхүү тараа таниулж эхэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Үндсэндээ нэг бүрийг нь импортын шинэ автобуснаас ч өндөр үнээр буюу нэг бүрийг нь 179 сая төгрөгөөр худалдаж авч байсан тэдгээр 20 эко гэсэн тодотголтой автобусны тэн хагас шахам нь 3 жилийн ч нүүр үзэж чадалгүй эвдэрч үйлчилгээнд гарахгүй зогсож байна.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээ үзүүлнэ гэсэн норм нормативынхаа гуравны нэгд ч хүрэлгүй, ихэнхийнх нь хөдөлгүүр, цахилгаан порсунк нь эвдэрчээ.
Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэсэн тэдгээр ногоон автобуснуудын тал хувь нь буюу нь 10 нь эвдэрсэн, сул зогсолт хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг бүр 179 сая төгрөгийн 10 автобус гэхээр нийт 1.79 тэрбум төгрөгийн үнэ бүхий автобус өнөөдөр өртөгөө нөхөж чадахгүй сул зогсолт хийж байгаа юм байна.
Мөн үүний цаана үлдсэн үйлчилгээнд гарч байгаа 10 автобус нь үр ашгаа өгөөд иргэдийн хэрэгцээг хангаад байна уу гэвэл бас үгүй аж.
Тодруулбал, Тус автобуснууд өнөөдөр Ч25 буюу 3, 4 дүгээр хороолол Тоосгоны үйлдвэрийн чиглэлд үйлчилгээнд гарч байгаа ч автобусаар үйлчлүүлж байгаа иргэд нь ихээхэн гомдолтой сэтгэл дундуур байдаг юм байна.
Бид тус автобусаар ажилдаа явдаг Ч.Ганхуягын сэтгэгдэлийг сонсоход, “Би анх Монгол инженерүүд автобус үйлдвэрлэлээ гэдгийг сонсоод маш их баярлаж байсан. Тэр ч утгаараа өндөр өртөгтэй, болохгүй гээд шүүмжлээд байгаа хүмүүст шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэтэл өнөөх эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь саяхнаас ажил гэр хоёрын хооронд үйлчилдэг чиглэлд явж эхлэв. Би хувьдаа “Монголын нөхцөлд зориулж, өөрдсөө үйлдврлэсэн юм чинь өвөл сайхан дулаахан байхдаа. Ашгүй дээ” гээд их баярлаж байсан. Одоо бол “ингэж үйлдвэрлэж байхаар үйлдвэрлэхгүй байсан нь дээр юм байна” гэж бодож байгаа. Учир нь энэ автобуснуудыг чинь утаа бага гаргадаг болгохын тулд моторын хүчин чадлыг нь багасгадаг юм шиг байна. Өөрөөр хэлбэл, Солонгосоос орж ирдэг автобуснуудаас моторын хүчин чадал нь бага гэсэн үг. Тэгэхээрээ дүүрэн хүн суучихвал өгсүүр газар хий эргээд, хүч алдаад, жаахан хүчилчихээр хар утаа хаяад явдаггүй юм байна. Нэг муу жижигхэн машин торохгүй өгсчихдөг Гандан руу өгсөж чадахгүй, хүч алддаг автобус олон мянган хүний амь насыг дэнслээд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна гээд бодоод үз дээ. Үнэхээр эрсдэлтэй байгаа биз дээ” гэв.
Үнэхээр итгэхэд бэрх санагдав. Монголчууд автобусаа эх орондоо угсарч байгаа нь сайн хэрэг. Үүнийг Монгол хүн бүр дэмжинэ. Гэхдээ нийтийн тээврийн нэг автобус наанадаж 50-60 хүн тээвэрлэдэг. Ийм олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг үүднээсээ стандартын маш өндөр босго, шалгуур шаардлагыг хангаж байж бүтээгддэг байх учиртай.
Манайд үйлдвэрлэсэн гэх автобуснууд өнөөдөр тал хувь нь эвдэрсэн, сул зогсолт хийж, үйлчилгээнд гарч байгаа нэг нь шаардлагад нийцэхгүй, жолооч, зорчигчдийн толгойны өвчин болоод байгаа юм байна. Гэтэл одоо дахиад хоёр цахилгаан автобус үйлвэрлэж, туршилтаар үйлчилгээнд гаргасан гэж байгаа. Түүнчлэн нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх асуудал яригдаж байгаа юм байна.
Гэхдээ Мон-30 автобус хоёр жил бололгүй эвдэрч зогссон эко автобуснуудаасаа чанар эдэлгээний хувьд юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулсан вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй хэвээр байна.
Дахиад хоёр жил бололгүй эвдрэх юм хийчихээд үндэсний үйлдвэрлэл хэмээн цээжээ дэлдэж байх вий дээ.
Т.Гэрэл

Нийгэм
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
Нийгэм
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны 03 сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад 04 сарын 01-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.
Тиймээс хэрэглэгчид та бүхэн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авна уу. Бид 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.
Нийгэм
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний энэ өдрийг анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг.
Эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.
-
Эдийн засаг22 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Нийгэм22 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм23 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм23 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Нийгэм23 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна
-
Улс төр23 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ