Дэлхий дахинд
ЗСБНХУ задарсны шалтгаан нь Афганистаны дайн гэв
ВАШИНГТОН. /Lenta/. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/ задарсан нь Афганистанд явуулсан дайнтай холбоотой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт телевизийн “Fox News” сувгаар мэдэгджээ.
“Орос улс Зөвлөлт Холбоот Улс байсан. Афганистан тус улсыг ОХУ болгосон. Учир нь тэд Афганистанд тулалдаж, хоосорч дампуурсан” гэж Америкийн удирдагч онцлон дурдсан байна.
Талибуудын учруулж буй террорист аюул заналтай холбоотойгоор цэргийн энэ кампанит ажлыг эхлүүлснээр Москва зөв алхам хийсэн гэж Трамп нэмж хэлжээ. Тэрбээр мөн Афганистаны байдлыг зохицуулахад АНУ-аас гадна ОХУ, Энэтхэг болон Пакистан улс оролцож байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Албан ёсны мэдээллээр, 1979-1989 он хүртэл 10 жил үргэлжилсэн энэ дайнд Зөвлөлтийн 15 мянга гаруй цэрэг амь үрэгдэж, 53 мянга гаруй цэрэг шархдаж гэмтсэний 10 мянга гаруй нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Афганистаны иргэний дайнаас Зөвлөлтийн цэргүүд гарсны дараа ч үргэлжилсэн билээ.