Энтертайнмент
Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойрог эхэллээ
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Сүхбаатар Альянс Тех болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо. Тоглолтын эхлэл тэнцүүхэн үргэлжилж байсан ч эхний үеийн төгсгөлд Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг онооны давуу байдлыг олж аваад байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех багийн хамгаалалт сайн болж онооны зөрүүг арилгаж чадсан юм. Харин гуравдугаар үед ОУХМ Д.Дэлгэрнямын сайн тоглолтын ачаар Тэнүүн Өлзий дахин 10 орчим оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Шийдвэрлэх эхлэхэд Сүхбаатар аймгийн багийн тоглогчид багаараа жигд тоглож оноог ойртуулж чадсан. Гэвч эцсийн үр дүнд 76-74 харьцаатай Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн талд шийдэгдсэн юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.