Улс төр
Н.Уртнасан сайдын “уран нүүдэл”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны өрөөнд шигдэхээс илүүтэй олон нийтийн дунд ажилладаг байхаа мэдэгдэж, өглөө бүрийг салбар, салбарынхны уулзалтаар эхлүүлэх жишиг тогтоохоор ажиллаад сар гаруйн хугацаа өнгөрөв. Хамгийн эхэнд УОК-ийн шуурхай штабаар орж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, өөрсдөөрөө үлгэрлэхийн анхааруулж, хатуухан үг чулуудсан. Түүнээс хойш хэд хэдэн салбарынхантай уулзаж, өнөөх чихэр шиг бус давс шиг шорвог үгээ хэлж байв.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсрэгээрээ байгаль орчны салбарынхнаас олон шорвог үг сонсч, чихэрлэг үг хэлэв. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбар нь аялал жуулчлал. 2019 онд 577.300 жуулчин ирж, энэ салбар 607 сая төгрөгийн орлого олж байсан бол 2020 онд салбарын орлого 65.8 хувиар буурчээ. Тиймээс “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөрт аялал жуулчлалын салбарынханд тусгайлан хөрөнгө тусгаж, зээлд хамруулахад хөнгөлөлт үзүүлэх, шалгуурыг бууруулах хүсэлт гаргав. Тэр бүү хэл, хөтөлбөрийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, ганц энэ салбарт 140 тэрбум төгрөгийг тусгайлан тавьж өгөх, НӨАТ-аас чөлөөлөхийг хүссэн юм.
Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнд бэрхшээлээ тоочиж, хүсэлтээ илэрхийлсэн аялал жуулчлалын салбарынхан “Өглөөний уулзалт”-ын үеэр шинэ сайддаа талархалтай байгаагаа илэрхийлээд амжив. Үе үеийн сайд нарыг бодвол Н.Уртнасан сайд салбарынхантайгаа илүү ойр тавьж, цар тахлыг бэрхшээл гэхээсээ боломж болгон ашиглах талыг баримталж, гарц, гармыг эрэлхийлж байгаа нь салбарынхнаасаа хүндлэл хүлээхэд нөлөөлсөн бололтой.
Н.Уртнасангийн тухайд улс төрд шинэ хүн тул салбартайгаа танилцаад сарын хугацаа өнгөрнө хэмээн олон хүн шүүмжилж байсан нь нууц биш. Тэгвэл тэрбээр ажлаа авсан даруйдаа ажилдаа ханцуйц шамлан орж, салбарынхантайгаа хэд хэдэн удаа уулзаж, санал бодлыг нь сонсч, бэрхшээлийг шийдвэрлэх субьектүүдтэй нүүр тулжээ. Ингэхдээ зовлон тоочихоос илүүтэй гарц, шийдлийг эрэлхийлж, эрх бүхий хүмүүсээс амлалт авч чадсан нь ийнхүү алга ташилт хүлээх хэмжээнд хүргэсэн байж мэднэ. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт нэн тэргүүнд шаардлагатай байгаа ч цар тахлын үед хамгийн хүнд цохилтыг хүлээсэн Зам тээврийн яам, бүх авиа компаниудтай уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд нислэгүүдийг нэмэх бололцоог хангах амлалтыг Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын амнаас унагааж дөнгөсөн аж.
Нөгөөтэйгүүр, үндэснийхээ зоогийг дэлхийн хэмжээнд хүргэх зорилт тавьж байгаагаа илэрхийлж, арга хэмжээнд цагаан, улаан, ногоон, шар идээ, цай унд гэсэн 5 төрлийн 40 бүтээгдэхүүн дэлгэж, салбарын мэргэжилтнүүд асуудал бэрхшээлийг тоочихоосоо илүүтэй тулгарсан хүндрэл, гарах гарц бүрийг богино хугацаанд товч байдлаар ойлгомжтой тайлбарлах байдлаар зохион байгуулсан нь Ерөнхий сайд болон кабинетийн 5 гишүүнд таалагдав. Ямартаа бусад салбарынханд үлгэрлэл болохуйц уулзалт боллоо хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодотгоод амжина билээ.
Үүнээс харвал Н.Уртнасан сайд уран бэрийн нүүдэлтэй нэгэн аж. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл түүнд салбартайгаа танилцах тал дээр хамтран ажиллахаа илэрхийлж байсан удаатай. Тиймээс Н.Уртнасан сайдад бусдыг татах соронзон хүч нуугдаж байдаг бололтой.
Тиймээс салбарынхных нь хэлсэнчлэн Өвөрмонголчууд шиг хэдэн саяар нь жуулчин хүлээн авах цаг удахгүй ирэх биз ээ.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг17 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр19 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм17 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа