Улс төр
Н.Уртнасан сайд аялал жуулчлалын салбарынхнаас ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлгээ авав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр томилогдсон даруйдаа л “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Тэр тусмаа түүхэн аялал жуулчлал маш чухал. Том бүтээн байгуулалт хийж чадсанаар Монгол Улс жилдээ олон жуулчин хүлээж авах боломж бүрдэнэ” хэмээн ярьсан. Улс орныг хөгжүүлэх тэргүүлэгч зургаан салбарын нэг нь яах аргагүй аялал жуулчлал гэдгийг дуулгаж, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт суулгасан байдаг.
Тэгвэл Ерөнхий сайдын албанд томилогдсоны дараа ч энэ чиглэлд анхаарал хандуулж, коронавирусийн дараа аялал жуулчлалыг хэрхэн сэргээх, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллах баг бүрдүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ хүрээндээ БОАЖ-ын сайдаар сэтгүүлч мэргэжилтэй Н.Уртнасан гэх бүсгүйг томилсон. Олон талаараа нийгэмд ил гарч танигдаагүй, попорч яваагүй учраас түүнийг хэрхэн ажиллах бол, ямар туршлагатай хүн юм бэ хэмээн олон нийт тандаж, сэтгүүлчид ч салбарынхаа төлөөлөлд зарим талаараа шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгвэл Н.Уртнасан сайд ажлаа авсан даруйдаа хэд, хэдэн орны Элчин сайд нартай уулзалт хийж, зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн цар тахлын дараа сэргээх талаар ажил хэрэгч уулзалт хийгээдхэв.
Тухайлбал, жуулчдын асар их урсгалтай Хятад улсаас жуулчид татах талаар БНХАУ-ын Элчин сайдтай маш үр дүнтэй уулзалт хийсэн бол Япон улсын Элчин сайдтай байгаль орчноо хамгаалах, орон нутгийг ногооруулах, моджуулах асуудлаар болон жуулчин татах чиглэлээр мөн уулзалт хийсэн байна. Тэр ч байтугай ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрч буй атлаа аялал жуулчлалын салбарынхныг гурван ч удаа дуудан уулзаж, цар тахлын дараа салбараа ямар байдлаар шинэ шатанд гаргаж, хөгжүүлэх вэ гэсэн гарц шийдлийг ярилцжээ. Аялал жуулчлалын салбарын 2300 аж ахуйн нэгжийн 88 мянган ажлын байрны төлөө ажиллаж чадах мэдрэмжтэй хүн иржээ хэмээн салбарынхнаасаа ажил хэрэгч, шуурхай гэсэн үнэлэлт авлаа. Ямартай ч өмнөх сайдтайгаа адилхан хурдан сэтгэж, хурдан шийдвэр гаргаж чадах чадамжтай гэдгээ сар гаруйн хугацаанд харуулж байгаа учраас ирэх жилээс энэ салбар эргээд хөл дээрээ босно гэх итгэл ч төрж буйгаа салбарынхан нь уулзалтын үеэр онцолжээ.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг17 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр19 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм17 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа