Дэлхий дахинд
UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гээд өөрөө зодуулжээ
Бразилын Рио-де-Жанейро хотын гудамжнаа такси хүлээн зогсоо нэгэн бүсгүйг гэмт этгээд картоноор хийсэн буугаар сүрдүүлэн дээрэмдэх гээд өөрөө зодуулж, Цагдаагийн хэсэгт хүргэгджээ. Гэмт этгээдийн дээрэмдэхийг завдсан бүсгүй нь UFC-гийн тулаанч Поляна Виана байж таарсан аж.
“Эхлээд тэр надаас цаг хэд болж байгааг асуусан юм. Би хариулсан. Гэтэл дэргэдээс холдохгүй, буу шиг зүйл биед тулгаад гар утсаа өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би түүнийг хэд хэд цохиод, гарыг ард нь өчөөд, цагдаад өгсөн” гэж Поляна Виана ярьжээ.
Цагдаа нар ирээд гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлээд дараа нь хэсэг рүүгээ аваачжээ.
UFC-гийн ерөнхийлөгч Дан Уайт болсон явдлын талаар мөн дурсаад авчээ. “UFC-гийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэдэг мөн ч тэнэг санаа шүү” гэж Дан Уайт бичээд зургийг нь оруулсан байна.
Поляна Виана UFC-гийн октагонд 10 тулаанд өрсөлдөгчөө ялж, хоёр ялагдсан тамирчин юм.
News1.mn Р.Гэгээ