Дэлхий дахинд
МИХАЙЛ ГОРБАЧЕВ: ИЛ ТОД БАЙДЛЫН ТӨЛӨӨ НАМАЙГ ЗЭМЛЭДЭГ, ГЭХДЭЭ ТҮҮНГҮЙГЭЭР УЛС ОРОНД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БАЙСАН
Зөвлөлт Холбоот Улсын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачев хэдхэн хоногийн өмнө 90 насныхаа ойг тэмдэглэлээ. Тэр өөрийнхөө амьдралын гол зүйл гэж юуг үздэг, ЗХУ-ыг хэвээр хадгалж үлдэх боломж байсан эсэх, өөрчлөн байгуулалт зайлшгүй байсан тухай, унших дуртай номуудынхаа талаар ТАСС агентлагийн сурвалжлагч Артем Токаревт дараах ярилцлага өгчээ.
-Та амьдралынхаа хамгийн гол ажил хэрэг гэж юуг үздэг вэ?
-Мэдээж, өөрийнхөө эхлүүлсэн өөрчлөн байгуулалт, түүнтэй холбоотой бүх зүйл. Өөрчлөн байгуулалт зайлшгүй, бид түүнийг зөв чиглэлд хөтлөх ёстой гэдэгт би итгэлтэй байсан. Үүний ч ачаар хамгийн гол нь улс орны дотоодод хүмүүс эрх чөлөөтэй болж, дарангуйллын тогтолцоог халсан. Ийм ч болохоор Онцгой байдлын улсын хороо өнгөрсөн нийгмийг эргүүлэн авчрах гэж эргэлт зохион байгуулаад тэр нь амжилтгүй болж байлаа шүү дээ. Гадаад талдаа бол хамгийн гол нь хүйтэн дайн эцэс болж, цөмийн зэвсгийг хязгаарлаж чадсан явдал том ололт байлаа.
-Өөрийнхөө шийдвэрээр, өөрийнхөө амьдралд ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсч байсан уу?
-Зарчмын хувьд би улс төрд ч, өөрийнхөө амьдралд ч шийдвэр гаргаж байсан. Би түүнийгээ өөрчлөхгүй. Улс төрд гаргаж байсан шийдвэрүүдийг минь өнөөдөр бүгд харж байгаа, яахав алдаа дутагдал байсан л байх. Намайг хүмүүс “итгэмтгий” гэж шүүмжилдэг. Хэрвээ би хүмүүст итгээгүй бол өөрчлөн байгуулалт бүр эхлэхгүй байсан бизээ. Ил тод байдлын төлөө намайг зэмлэдэг. Ил тод байдалгүйгээр улс оронд юу ч өөрчлөгдөхгүй байсан шүү дээ.
-Тэтчерийг Төмөр хатагтай, Громыког Ноён Нет гэдэг. Таныг юу гэж нэрлээсэй гэж та боддог вэ?
-Минийхээр бол энэ нэршлүүд нэг их оновчтой биш. Тэгэхээр ямар нэг нэршил, хочгүй байсан нь дээр.
-Эргэлтийн, эгзэгтэй үед Засгийн газрын тэргүүүн, Улсыг аюулаас хамгаалах хорооны тэргүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг нөхөд таны эсрэг яагаад босч, ингэхдээ ил тод тэмцэхгүйгээр Онцгой байдлын хороо байгуулан тэмцсэн гэж боддог вэ?
-Улс төрийн ил тод тэмцэлд ийм нөхөд үргэлж ялагддаг юм. Энэ хүмүүсийн хувьд ил тод шүүмжлэл явуулж ил тод тэмцэх боломж бүрэн байсан. Гэтэл тэд төрийн эргэлт хийх гэж, гэмт хэрэг үйлдсэн. Улсын ерөнхий прокурорын ялын дүгнэлтэд яг ингэж бичсэн байдаг.
Гэхдээ эрх баригчид тэдэнтэй тохиролцсон болохоор шүүх хурал болоогүй юм.
-Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэлийг уялдуулж чадаагүйгээс өөрчлөн байгуулалт амжилтад хүрээгүй гэж зарим түүхчид үздэг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Хэрвээ улс төрийн шинэчлэл хийгээгүй бол эдийн засгийн ямар ч шинэчлэл хүнд суртлын намагт шигдэж живэх байсан. Манай түүхэнд өмнө нь ийм явдал байсан, бид түүнийг л давтах байсан. Бид ямагт л Хятадыг жишээ болгон татдаг. Гэсэн ч тэдний хувьд өөрсдийгөө зөвтгөх хувилбар олохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Харин манай орны хувьд зах зээлийн шинэчлэл хийхэд тодорхой шат дамжлага хэрэгтэй болохоос биш гэнэтийн шок эмчилгээ чухал биш. Бас 1990-ээд онд радикалууд гол үүрэг гүйцэтгэж Орос, ард иргэд энэ замыг туулах хэрэгтэй болсон юм.
-Орост өнөөдөр шинэ өөрчлөн байгуулалт хэрэгтэй юу?. Ийм явдал болох уу? Болно гэвэл үүнд улс орон бэлэн байна уу?
-Мэдээж өөрчлөлт хийх шаардлагатай. Ямар нэртэй байх нь гол биш. Шинэчлэл, өөрчлөлт гэдэг бол улс оронд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хийж байх хэвийн үйл явц. Ялангуяа цар тахлын тархалт газар авч байгаа өнөө үед. Ер нь хүмүүс шинэчлэлийг байнга хүсдэг гэж би боддог.
-Сүүлийн жилүүдэд таны амьдралын тухай хэд хэдэн томоохон бүтээл олны хүртээл боллоо. Херцог, Манскин баримтат кино, Үндэсний театрын “Горбачев” жүжиг. Та тэднийг үзэж байна уу. Уран сайхны бүтээлд таныг хэрхэн дүрсэлж байгаад та яаж ханддаг вэ. Энэ нь таны бодлогыг илүү сонирхож байна уу, таны үеийн түүхийн тэр хэсгийг илүү сонирхож байна уу, та юу гэж боддог вэ? Манскийн кинонд та Пушкины үгээс их иш татдаг. Танд түүний яруу найраг, уран зохиол кино нь таалагддаг юм уу. Өөрийнхөө дуртай зохиолыг нэрлээч?
-Би тэр кинонууд, жүжгийг үзсэн. Түүнийг их сонирхож байгааг чинь ч мэдэж байна. Надад ч өөрчлөн байгуулалтад ч сонирхолтой л байна. Үнэхээр ийм бол би баяртай байна. Хүмүүс өөрчлөн байгуулалт гэж юу байсныг, юу байдгийг ойлгох ёстой. Ийм ч болохоор хэдэн жилийн өмнө гаргасан номоо би “Өөрчлөн байгуулалтыг ойлгох нь” гэж нэрлэсэн юм. Харин одоо манай иргэдээс болон гадаадаас надад ирсэн захидлуудаар нэг ном гаргахаа “Горбачевыг ойлгох нь“ гэж нэрлээд байгаа.
Харамсалтай нь надад театр, кинонд явах боломж алга. Цагтаа Раиса бид хоёр шинэ жүжиг, киног алгасалгүй үздэг байлаа. Хүүхэд байсан үеэс минь байсан бүхэн одоо ч надтай хамт л байна. Орос, Украин ардын дуу, Оросын сонгодог уран зохиол, Пушкин, Лермонтов “Цор ганцаараа замд гарлаа”.. гээд л. Өнөө болтол Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”. Миний үеийн алдарт Чингиз Айтматов, Олег Ефремов, Армян Жагирханян, бусад зохиолчид, жүжигчид, найруулагчид….
-Зөвлөлт холбоот улсыг тэр үеийнхээр нь ч юмуу, өөрөөр сэргээх боломжтой юу, ингэх хэрэг байна уу?
-Нэг удаа би Холбоог хадгалах хэрэгтэй гэж хэлж байсан. Мэдээж шинэчилсэн, өөрчилсөн. Бүгд найрамдах улсуудад илүү эрх мэдэл өгсөн, бодитой тусгаар байдалтайгаар. Харин өнөөдөр бол бараг 30 жил хараат бус улсууд оршин тогтнож байна. Евразийн эдийн засгийн холбоо, Аюулгүй байдлын хамтын гэрээний байгууллага ажиллаж байгаа. Эдгээрийг бэхжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бидэнтэй зөрчилдөж байгаа Бүгд найрамдах улсуудтай харилцаагаа сэргээхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй л дээ. Ийм хөтөлбөр хэрэгтэй байна.
#МонголынМэдээСонин #Дэлхий
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна