Энтертайнмент
Холливуудын сайхан хос нэгээр нэмэгджээ
Өчигдөрхөн болсон кино урлагийн “Алтан бөмбөрцөг” наадмаас Queen хамтлагийн хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркуригийн намтраар сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” уран бүтээл “шилдэг кино”, Фредди Меркьюригийн дүрээр Рами Малек “шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн билээ.
Энэхүү киноны гол дүр жүжигчин Рами Малек болон Мери Остиний дүрийг мөнхөлсөн Люси Бойнтон нар албан ёсоор үерхэж байгаа аж.
Тэд анх 2017 онд кино зураг авалтын үеэр танилцан дотносож эхэлжээ. Рами Малек энэ сарын 3-нд “Palm Springs International Film Festival” шагнал гардуулах ёслолын үеэр “Миний дэргэд байж, намайг урамшуулж надад итгэдэг чамдаа баярладаг шүү хайрт минь, баярлалаа Люси Бойнтон” хэмээн хэлжээ.
Рами Малекын тухай товчхон:
Жүжигчин Рами Малек 1981 оны тавдугаар сарын 12-нд Лос Анжелес хотод мэндэлжээ. Тэрээр Египет, Грекийн эрлийз бөгөөд түүний ээж нягтлан бодогч, эцэг нь даатгалын ажилтан байсан аж. Түүний бүтэн нэрийг Рами Саид Малек гэдэг.
Жүжигчний гараагаа 2004 онд “Gilmore Girls” телевизийн цувралаар амжилттай эхлүүлж The Twilight Saga: Breaking Down, Larry Crowne, Battleship, Need for Speed, Oldboy зэрэг олон киноны туслах дүрийг чадварлаг бүтээж олны танил болсон юм.
Рами “Da Sweet Blood of Jesus” кинонд тоглосныхоо дараа найруулагч Сара Адина Смитын анхааралд өртөж, 2016 оны есдүгээр сард анхныхаа гол дүрийг “Buster’s Mal Heart” кинонд бүтээж, уг дүрээрээ Торонтогийн олон улсын кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байжээ.
Рами Малек олон улсын кино наадмуудад долоон удаа нэр дэвшиж байсан юм. 2016 онд “Mr.Robot” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-т хоёр удаа нэр дэвшиж шагнал хүртэж байгаагүй ч “Emmy Awards”-аас “шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн нь түүний анхны нэр хүндтэй шагнал байсан юм.
Рами Малекын хувьд “Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртэнэ гэдэг “Оскар”-т нэг алхам ойртож байгаа гэж болно. Учир нь, жилийн жилд “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналын ялагчид зөрсөн тохиолдол тун бага.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.