Бусад
МУГТ Х.Цагаанбаатар УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж шилдгүүд тодорлоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Сэлэнгэ аймагт болж буй тэмцээнд дасгалжуулагч мөн тамирчнаар оролцож -90 кг-ын жинд барилдан финалд шалгарч “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас таван секундын өмнө цэвэр ялагджээ.
Энэ жил 34 настай тэрбээр 2015 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртсэнээс хойш дасгалжуулагчийн албанд шилжиж өнгөрсөн оноос эхлэн Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Эрч” спорт хороонд ажиллах болсон. Тэгвэл энэ жил Х.Цагаанбаатар дахин жүдогийн татамид гарлаа.
Тэрээр сүүлд 2018 онд Индонезид болсон Азийн наадамд самбо бөхийн 90 кг-д барилдсан юм.
Жүдо бөхийн 2019 оны УАШТ-ий жин тус бүрийн медальтнууд:
Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг жин тус бүрээр танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг
1. Г.Наранцэцэг (Алдар)
2. Б.Ойдовчимэд (Женко)
3. Э.Уртнасан (Хилчин)
3. Г.Бүрнээбаяр (Боржин)
Эмэгтэйчүүдийн 52 кг
1. Л.Сосорбарам (Баянхонгор)
2. Ц.Гал-Од (Дархан)
3. Э.Гэрэлмаа (Хилчин)
3. О.Энхжин (Хүч)
Эмэгтэйчүүдийн 57 кг
1. Л.Энхрийлэн (Сүлд)
2. Б.Хорлоо (Женко)
3. Ч.Аззаяа (Хилчин)
3. Б.Алтанцэцэг (Женко)
Эмэгтэйчүүдийн 63 кг
1. Б.Ганхайч (Алдар)
2. Б.Мөнгөнчимэг (Женко)
3. Ц.Сүнжидмаа (Женко)
3. Ц.Номин
Эмэгтэй 70 кг
1. Ц.Батцэцэг /Эрч/
2. А.Оюунгэрэл /Хангарьд/
3. С.Лхагвадулам /Сүлд/
3. М.Даваасүрэн /Боржин/
-78 кг
1. О.Мөнхцэцэг /Сүлд/
2. Ш.Сэржмядаг /Алдар/
3. Б.Сайнбуян /Хүч/
3. Г.Долгорлхам / Сүлд /
+78 кг
1. Э.Гандиймаа /Хилчин/
2. А.Адьяасүрэн /Хүч/
3. Б.Мөнхтуяа /Хилчин/
3. М.Ууганжаргал /Женко/
Эрэгтэйчүүдийн 60 кг
1. Э.Ариунболд (Алдар)
2. Б.Мягмардорж (Хилчин)
3. Ч.Марал-Эрдэнэ (Хангарьд)
3. Л.Өнөболд (Эрч)
Эрэгтэйчүүдийн 66 кг
1. Н.Мөнхбаяр (Женко)
2. Г.Хэрлэн (Сүлд)
3. Д.Төмөрхүлэг (Хилчин)
3. Ё.Басхүү (Хилчин)
Эрэгтэйчүүдийн 73 кг
1. Ц.Цогтбаатар (Сүлд)
2. Б.Батболд (Хангарьд)
3. Г.Одбаяр (Женко)
3. С.Баяртүвшин (Эрч)
Эрэгтэй 81 кг
1. О.Ууганбаатар /Сүлд/
2. Б.Гаажадамба /Женко/
3. Б.Алтансүх /Хурд/
3. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/
90 кг
1. Э.Мөнхжаргал /Сүлд/
2. Х.Цагаанбаатар /Эрч/
3. Д:Сандуйжав /Алдар/
3. Н.Баатархүү /Эрч/
-100 кг
1. Б.Серик /Сүлд/
2. Д.Цэрэнням /Хилчин/
3. Г.Алтанбагана /Алдар/
3. Г. Түвшинжаргал /Хилчин/
+100 кг
1. О.Цэцэнцэнгэл /Эрч/
2. Б.Тэмүүлэн /Женко/
3. С.Бат-Орших /Жүдо академи/
3. Х.Цогтгэрэл /Алдар/
УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин “Буэнос Айрес-2018” хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаанууд болж, аваргуудаа тодруулна.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг15 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа