Дэлхий дахинд
ОРОСЫН ЭЛЧИН САЙД ЗӨВЛӨЛДӨХӨӨР МОСКВАД НИСЧ ИРЛЭЭ
“ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антонов Орос-Америкийн харилцааг өөрчлөх асуудлаар зөвшилцөхөөр Нью-Йоркоос Москвад нисч очлоо” гэж Элчин сайдын яам Twitter хуудсаараа дамжуулан гуравдугаар сарын 21-ний ням гарагт мэдээлжээ. Антонов өөрөө Москвад хэд хэдэн чухал уулзалттай гэдгээ мэдэгдэж байсан бол ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Москва Вашингтонтой харилцаагаа эргэлт буцалтгүй доройтуулчихгүйн тулд харилцан зөвшилцөхөөр элчин сайд Антоновыг дуудсан юм гэж гуравдугаар сарын 17-нд мэдэгдэж байсан юм.
АНУ-ын тагнуулын алба Оросыг ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож нөлөөлсөн хэмээн илтгэл гаргасан, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден оросын эрх баригчид манай сонгуульд ингэж нөлөөлснийхөө “үнийг төлөх болно” гэж амласан зэргээс үүдэн хоёр орны харилцааны асуудал босч ирээд байгаа юм.
Вашингтон үүнээс үүдээд оросын эсрэг шинэ хориг тавихаа зарлачихаад байна. Харин Москва америкийн тэргүүний ийм мэдэгдэл эгдүүцэж, ийм “чанаргүй материал баримтын төлөө” ийм хэмжээнд хүрч байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин харин Жо Байденд “эрүүл энхийг” хүсээд “хэн яаж харьцана, түүнд тийм л хариу барина” гэдэг үгийг сануулжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ