Дэлхий дахинд
Америкийн телевизүүд Трампын үгийг шууд дамжуулахыг хүсэхгүй байна
АНУ-ын телевизийн үндсэн сувгууд болох ABC, NBC, CBS, Fox телевизүүд Ерөнхийлөгч Дональд Трампын ард түмэндээ хандаж хэлэх үгийг шууд дамжуулна уу гэсэн хүсэлтийг Цагаан ордны захиргаанаас авсан гэдгээ баталж байгаа ч одоо болтол эфирийн цагаа зохицуулна гэсэн зөвшөөрлөө өгөөгүй байна хэмээн The New York Times хэвлэл мэдээлжээ. Ерөнхийлөгчийн үгийг шууд дамжуулна гэдгээ ганцхан CNN телевиз л илэрхийлээд байгаа ч кабеллийн энэ телевиз олон нийтэд бүрнэ хүрч чадахгүй гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Телевизүүд нэвтрүүлгээ хааж шууд нэвтрүүүлэг дамжуулахад зардал өндөр гарахаас гадна энэ хугацаанд са яса ядолларын реклам сурталчилгаа хийх боломжоо алддаг байна. Өмнө нь ингэж нэвтрүүлэг тасалдуулах хүсэлт тун ховор ирдэг, үндэсний эрх ашигтай холбоотой мэдээлэл дамжуулах үед л гардаг байсан гэжээ. Алан хядагч Уама бен Ладенийг устгах үед ийм тохиолдолд нэг удаа гарч байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хил дээр хууль бус цагаачдаас хамгаалах хана босгох хямралтай холбоотой асуудлаар ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж үүний өмнө мэдэгдэж байсан юм.