Дэлхий дахинд
ЖОРДАНААС ӨМНӨХ ДОМОГТ ЭЛЖИН БЭЙЛОР ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Лос Анжелес Лэйкерс багийн домогт тамирчин, өөрийн цаг үеийнхээ Жордан байсан Элжин Бэйлор өнөөдөр/2021.03.23/ 86 насандаа зуурдаар таалал төгсчээ. Тэрээр “Лэйкерс” багийн төлөө 14 улирал хүчин зүтгэж, 11 удаа “Бүх оддын тоглолт”-д оролцжээ. Элжин Бэйлор өөрийн цаг үеийнхээ шилдэг оноо авагч байсан бөгөөд NBA-ийн түүхэнд Майкл Жордан болон Уилт Чемберлен нар л түүнээс илүү оноо дунджилжээ.
Элжин Бэйлор нэг тоглолтод ганцаараа 71 оноо авч байлаа.
Тэрээр 1961-1962 онуудын хооронд армид алба хааж байх хугацаандаа амралтын өдрүүдэд “Лэйкерс”-ийн төлөө тоглолтуудад оролцож, 38 оноо, 19 самбараас бөмбөг авалт дунджилж байв. Хожим нь түүний сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, “Сагсан бөмбөгийн алдрын танхим”-ын гишүүнээр сонгосон билээ.
“Лэйкерс”-ийн эзэн Женни Басс түүний талаар “Элжин бол өөрийн цаг үеийнхээ супер од байсан. Олон ч хүн энэ талаар ярьдаг. “Лэйкерс”-ийг Лос Анжелес хотод нүүж ирэхээс өмнө Миннеполис хот байхад тоглож байсан цөөн тоглогчдын нэг нь тэр байсан. Гэхдээ хамгийн чухал нь тэр үнэхээр гайхалтай шударга зантай хүн” хэмээжээ.
“Лэйкерс” домогт тамирчиндаа хүндэтгэл үзүүлж, 1983 онд Элжин Бэйлорын 22 дугаарыг мөнхөлсөн.
“Лос Анжелес Лэйкерс” багийн домогт тамирчин Мэжик Жонсон твиттер хуудаснаа “NBA-ийн түүхэн дэх анхны нисдэг хүн, Лэйкерсийн домог, алдрын танхимын гишүүн Элжин Бэйлор та минь тайван нойрсдоо. Майкл Жордан агаар дээр гайхалтай зүйлс хийхээс өмнө Элжин Бэйлор бүгдийг нь хийдэг байлаа. Гайхалтай эр хүн, гайхалтай характер. Намайг анх лигт орж байхад өгч байсан зөвлөгөөнд тань үргэлж баярлаж явна. Эхнэр бид хоёр Бэйлорын гэр бүл болон эхнэр хүүхдүүдийнх нь төлөө залбирч байна” гэж жиргэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ