Дэлхий дахинд
Авлигачдыг цээрлүүлж, эдийн засгаа хөгжүүлж яваа Си Зиньпин

2018 онд манай гариг дээр хамгийн нөлөө бүхий 10 хүний дөрөвдүгээрт БНХАУ-ын дарга Си Зиньпинийг нэрлэжээ.
2012 онд Хятадын Төрийн тэргүүн болсноосоо хойш энэ улстөрч авлигатай хайр найргүй тэмцэх их аян өрнүүлж төрийн бодлогыг энд хандуулснаараа ард түмнийхээ дунд ер бусын нэр хүнд хүлээж эхэлсэн. Энэ бол улс төрийн нээлттэй бодлогын ач байсан. Хятадад анх удаагаа түүний ерийн ажлын нэг өдрийн тухай сурвалжлага хэвлэлээр гарч байлаа. Урьд өмнө нь БНХАУ-д ийм зүйл огт тохиолдож байгаагүй билээ.
Намтрын эхлэл
Си Зиньпин 1953 онд төрсөн. 1962 онд Хятадын Төрийн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан эцэг Си Жунсюнийг нь намын эсрэг бүлэг хэмээн буруутган 1965 онд Хэнань муж руу цөлсөн байна.
1969 онд бяцхан Си Зиньпинийг ч гэсэн хятадын хамгийн ядуу Шэньси мужийн Яньчуань гацаанд дахин хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерт илгээснээр тэнд нүхэн гэрт амьдарч хүнд хөдөлмөр эрхэлж байжээ.
Тоосгон дээр хөнжил дэвсэн хувинд бие засч, бясаанд бариулж байсан тухайгаа Си хожим нь дурссан байдаг.
Тэр 1971 онд Хятадын залуучуудын байгууллагад элсч дараахан нь эргэн ирэхийг нь зөвшөөрчээ. Ингээд л 1974 онд ХКН-д элсч, тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1975 онд Цинхуа их сургуулийн хими-технологийн салбарт элссэн байна.
Үрэлгэн явдал, хүнд сурталтай тэмцсэн нь
2012 онд Си Зиньпин ХКН-ын дарга болоод эхлүүлсэн шинэтгэл, бодлогын нь нэг гол зүйл авлигатай тэмцэх явдал байлаа. Тэр юуны өмнө албан тушаалтнуудад дараах найман зүйлтэй шаардлага тавьж ажлаа эхэлсэн. Энд
- Хоосон дүр үзүүлж улаан хивс дэвсч алга ташин сүржигнэхээ боль. Энэ бүхний араас тансаг хүлээн авалт, дуу хуур, цэцэг үргэлжилдэг.
- Арилжааны ямар нэг ажиллагаанд сүр болон оролцож тууз хайчилж ямар нэг зүйл нээхээ боль
- Гадаад аяллаа цөөлж олон хүн дагалдуулдгаа боль
- Баримт бичгийг олон нийтэд тодорхой ойлгомжтой гарга
- Зам хааж дохио хангинуулан урт цуваа дагалдуулахаа боль
- Хувийн пиар, чухал шаардлагатай л биш бол хэвлэлээр гарч сүржигнэхээ боль
- Намтар, дурсамж дуртгал гээд хувийн чанартай сурталчилгаагаа боль
- Хэмнэлт. Хувьдаа машин байр, аялал зугаалга гэдгээ боль
Түүний энэ зарчмыг албан тушаалтан түшмэлүүд бараг л тоглоом шоглоом мэт бодож хуучнаараа л байлаа. Тэд нөхцөл байдал огт өөр болж байгааг ойлгоогүй юм. Гэтэл шинэ бодлого ердөө л “нэг бол ёс суртхуун, эсвэл бууд” гэж тулгах нь тэр.
Ганцхан жишээ гэхэд л хятадын өндөр үнэтэй зоогийн газруудад болдог тансаг хүлээн авалтыг Си дарга ердөө л нэг шөл, дөрвөн хоолтой байхаар заавардсан нь түшмэлүүдэд нэгийг бодогдуулж эхэлсэн байна. Си даргын эхний нэг жилд гэхэд л тансаг хүлээн авалт 30 хувь буурч, агаарын тээврийн нэгдүгээр ангиллын тасалбарын борлуулалт 10 хувь, тансаг байрны худалдаа 20-30 хувь буурав.
2013 он гэхэд холбооны төсөв энэ бүхнээс 40 тэрбум, улсын хмэжээнд бүх шатанд 160 тэрбум ам.доллар хэмнэлээ.
Авлигачдад цааз
Хятад төрийн албаны 70 сая ажилтантай. Гэтэл авлигатай тэмцэж эхэлсэн цагаас хойш 10 мянган түшмэлийг авлигын хэрэгт буруутган цаазаар авчээ. Зөвхөн 2018 онд л гэхэд 36 мянган албан тушаалтныгавлига авсан, албаны тушаалаа эхтрүүлэн ашигласан хэмээн шийтгэсэн байна. Хятадын бас нэг авч байгаа том арга хэмжээ бол улсын хөрөнгө завшаад юм уу, их хэмжээний авлига аваад гадаадад оргон зайлсан авилгачдыг эрэн сурвалжилж эх орондоо эргүүлэн авчирч байгаа явдал. 2014-2018 оны раваннэгдүгээр сар хүртэл нийт 4997 авлигачийг гадаад улс орнуудаас эх орондоо эргүүлэн авчир тэдний завшсан 1,5 тэрбум орчим ам.долларыг улсын орлого болгоод байна. Эдний 1015 нь буюу гадаадад оргон гарагсдын 320 хувь нь төрийн албан хаагч, намын гишүүд байгаа юм.
Хятадын эдийн засгийн үсрэлт
Өнгөрсөн зургаан жилд хятад 10 салбарт эдийн засгийн шинэтгэл хийсэн нь хөгжлийн гол тулгуур болсон гэж шинжээчид үзэж байна. Энд татварын тогтолцоо, санхүүгийн тогтолцоо, худалдаа, хил дамнасан хөрөнгө оруулалт, инноваци, өрсөлдөөн, төрийн байгууллага, хөдөлмөр, газрын харилцаанд хийж эдгээр шинэтгэлийг 2020 он гэхэд төгс болгож дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон болно гэж байна.
Хятад улсын үсрэнгүй хөгжлийн шалтгааныг дараах байдлаар тодорхойлжээ
- Хятад хүн амынхаа ихэнх хэсгийг ядуурлаас гаргах зорилт тавиад ажиллаж байна. Ингэснээр хүн амын ядуурлыг 8 хувь бууруулах юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн нийтдээ 800 сая хүнийг ядуурлын түвшингээс гаргана. Дэлхийн ямар улс түүхэндээ ийм зорилт тавьж, үүндээ хүрч чадаагүй юм байгаа юм.
- Эдийн засгийн байнгын өсөлт. Хятадын эдийн засаг жилд дунджаар долоон хувь өсч байна. Зарим жил эдийн засгийн өсөлт нь 13 хувьд хүрсэн ч тохиолдол бий. Барууны ямар ч орон ийм үр дүнд хүрч байгаагүй юм шүү дээ.
- Үйлдвэрлэлийн дэлхийн төв нь Хятад гэдэг зарчим үйлчилж африкийн хөгжиж байгаа орнуудаас эхлээд АНУ хүртэл бараг бүх орон хятадын бараа, тоног төхөөрөмжийг импортолж байна. Зөвхөн 2017 он гэхэд л Хятадын экспорт 2,3 тэрбум ам.доллар болж өмнөх оноосоо 10,8 хувь өссөн дүн байна.
- Хувийн сектор хамгийн найдвартай түнш. Хятадын хувийн сектор улсад 36 хувь эзэлдэг атлаа ДНБ-нийхээ гуравны хоёроос илүү хувийг үйлдвэрлэж экспортын бүтээгдхүүний 90 хувийг хангадаг байна.
“Нэг бүс, нэг зам” төсөл
БНХАУ нэг талаас эдийн засгийн хүрээгээ тэлэх, нөгөө талаар дэлхийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллөө нэмэгдүүлэх гол арга замаа “Нэг бүс, нэг зам” төсөл гэж үзэж байна. Си Зиньпин дарга 2013 онд Индонезид айлчлах үеэрээ дэвшүүлсэн энэ санаачилгын гол зорилго нь бүс нутгийн хэмжээнд хоёр талын болон олон талт харилцааны шинэ механизм бий болгох засаар олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ хэлбэр Хятадын оролцоотойгоор төлөвшүүлэх явдал гэж байна.
Хятадын албан ёсоор мэдээлж байгаагаар “Нэг бүс нэг зам” төсөл Евроазийн ихэнх хэсгийг хамарч хөгжиж байгаа орнуудыг холбох юм байна. Энэ төсөлд манай гаригийн нийт хүн амын 63 хувь нь амьдарч, эдинй засгийн цар хүрээ нь 21 их наяд ам.доллар болж байгаа юм.
Энэ хүрээнд Торгоны замын эдийн засгийн бүс төслөөр Евроазийн төмөр замын магистрал барих замаар Европын Ази номхон далайн орнуудтай холбож ачааг Суэцийн сувгаар дамждагаас хугацаа 50 хувь хэмнэх, найдвартай болгохоор төлөвлөөд байгаа юм. Ингэснээр асар их хөрөнгө хэмжэуж ашиг ч нэмэгдэнэ.
Хятад-Казахстан-Москва гэж яваад Москвагаас цааш Минск-баруун европ гэх юм уу, Санкт-Петербургээс Скандинавын орнууд гэсэн хоёр чиглэлээр европт хүрэх энэ төслийн санхүүжилт болгож Хятад өөрөө 40 тэрбум ам.доллар гаргаж байгаа бол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Евроазийн эдийн засгийн холбоо санхүүжүүлэх юм .
#Өлзий

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Улс төр12 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Бусад11 минут өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна