Дэлхий дахинд
КОВИД-19: НАС БАРАГДСЫН ЦОГЦСЫГ ТЭЭВЭРЛЭХЭД СУРГУУЛИЙН АВТОБУС АШИГЛАНА
Бразилын Сан Пауло хотын эрх баригчид коронавирусний халдварын улмаас нас барагсдын цогцсыг тээвэрлэхэд ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд сургуулийн автобуснуудыг ашиглахаар зэхэж байна.
“CNN Brasil” сувгийн мэдээлснээр, үүний тулд автобусны суудлуудыг авч, тээврийн хэрэгслийг тусгай өнгө будгийг өөрчлөх шаардлагатай. Дараа нь эргээд эдгээр автобусыг ашиглах тул эзэмшигчид нь зөвшөөрөхгүй байгаа гэж Сан Паулогийн сургуулийн тээврийн ажилтнуудын үйлдвэрчний холбооны тэргүүн мэдэгджээ.
Сан Пауло хот (12 сая хүн амтай) мужид нас баралтын тохиолдол нэмэгдэж байгаа тул талийгаачдын цогцсыг тээвэрлэх тээврийн хэрэгслийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслүүд худалдан авах тендер зарласан байна. Тендерт ялсан компани жуулчны болон сургуулийн автобусыг ашиглах санал тавьсан байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Сан Пауло хотод 725 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 21 343 өвчтөн нас баржээ. Бразил улсад коронавирусний халдварын анхны тохиолдол 2020 оны хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдэж байв. Энэ оны гуравдугаар сарын 12-нд Бразил улс халдвар авсан хүмүүсийн тоогоор АНУ-ын ард, Энэтхэг улсын урд орж, хоёрт дахин бичигдсэн. Тус улсад халдварын нийт 12.5 саяд хүрээд байна. Нас баралтын тоогоор мөн хоёрт буюу АНУ-ын дараа орж байгаа юм. Сүүлийн дөрвөн долоо хоногт халдварын болон нас баралтын түвшин хамгийн дээд үзүүлэлтэд хүрээд байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ