Дэлхий дахинд
Цахим сүлжээ охидын сэтгэлзүйд нөлөөлдөг
Эрдэмтэд цахим хэрэглээтэй холбоотой сэтгэл санааны тогтворгүй байдал охидод илүү илэрдгийг тогтоожээ. Их Британийн
Судалгаанд хамрагдсан охидын тавны хоёр нь нийгмийн сүлжээн дэх таагүй зүйлсээс болж ичиж эмээж, айж түгшиж, бүр нойргүйдэж байсан гэж хариулжээ. Энэ мэт цахим орчинд донтох насанд хүрээгүйчүүдийн тоог хязгаарлах бодлогыг улс орнууд баримталж эхэллээ. Тухайлбал, Хятадын Боловсролын яам шат шатны боловсролын байгууллагуудтай хамтран сурагчдын гар утас, ухаалаг төхөөрөмж дээрх аппликейшнүүдэд хяналт тавих, садар самуун, хүчирхийлэл, элдэв зар сурталчилгаа, тоглоом зэргийг агуулсан аппликейшнүүдийг хориглох шийдвэр гаргажээ. Шинэ журамд зааснаар, сургуулийн байранд татаж, ашиглаж болох аппликейшнд яамнаас хяналт тавьж, тухай бүрт нь албаны зөвшөөрөл шаардахаар болсон байна. Албаны хяналт, зөвшөөрөл шаардах аппликейшнд сурагчдад илүү ачаалал, дарамт болж мэдэх сургалтын аппликейшнүүд мөн багтсан байна. Сурагчдын хувийн мэдээллийг хамгаапахын тулд багш нар болон сургуулийн захиргаа сурагчийн дүн, хичээлийн хуваарь зэрэг мэдээллийг ямар нэг аппликейшнээр дамжуулахыг дээрх журмаар давхар хоригложээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин