Дэлхий дахинд
АНУ ОРОСЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ ТАВИЛАА
АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ. Жо Байдены засаг захиргааны ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй анхны хориг арга хэмжээ нь Оросыг “SolarWinds” компанийг хакердсан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаснаас үүдэлтэй юм.
ОХУ-ын зүгээс АНУ-ын хоригийг зэмлэн буруутгаад “Хариу арга хэмжээ авна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн юм.
АНУ-ын хоригт юу юу багтсан бэ?
АНУ Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар болжээ. Тэдний дунд Оросын тагнуулын албаны хүмүүс байгаа гэж АНУ үзсэн байна.
Мөн АНУ-ын Сангийн яам Оросын өртэй холбоотой зарим гүйлгээнд хориг тавих, АНУ-ын эсрэг кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулах Оросын тагнуулын байгууллагыг дэмжсэн технологийн компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Төв банк, Үндэсний баялагийн санг хоригт хамруулж, компаниуддаа 2021 оны зургаадугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд эзэмшихийг хоригложээ.
Түүнчлэн Жо Байден кибер салбарт дайсагнасан ажиллагаа явуулах, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан гэж Оросын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах талаар тусгасан гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна.
АНУ-ын Сангийн яам Ерөнхийлөгчийн сонгуульд нь ОХУ хөндлөнгөөс оролцсон хэрэгт холбогдуулан 16 байгууллага, 16 хувь хүнд хориг арга хэмжээ авчээ. Тэдний дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Алексей Громов, сэтгүүлч Александр Малькевич, Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Денис Тюрин, Орос, Украины улс төрийн зөвлөх Константин Килимник нар багтсан байна.
Крымтэй холбоотойгоор найман хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг тавьжээ. Үүнд Оросын Засгийн газрын гишүүд багтжээ. Тухайлбал, “Мостотрест” компанийн ерөнхий захирал Леонид Рыженькин, “Ленпромтранспроект” компани, “Беркакит-Томмот-Якутск” чиглэлийн төмөр замын барилгын компани багтсан байна.
ОХУ-ын бизнесмен Евгений Пригожинтой хамтран ажиллаж байна гэж үзэн “Транс-Ложистик”, “Алкон”, “Юнижет” компаниудыг хоригт багтаав.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ