Дэлхий дахинд
ОХУ-ын Гадаад хэргийн яам Японы Элчин сайдыг дууджээ
МОСКВА. /РИА Новости/. Оросын эрх баригчидтай энхийн гэрээ байгуулах асуудлаархи Японы эрх баригчдын сүүлд хийсэн
“Японы эрх баригчид өмнөд Курилын арлуудыг эзэмших бодолтой байгаа хэдий ч тэнд оршин сууж буй Оросуудыг өөр газар руу шилжүүлэн суурьшуулах бодолгүй байна” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Асахи” телевизэд ярилцлага өгөх үеэрээ өмнө нь мэдэгдсэн юм.
“Иймэрхүү мэдэгдлүүд нь ЗХУ болон Япон хооронд 1956 онд баталсан хамтарсан тунхаг бичигт тулгуурлан яриа хэлэлцээ хийх үйл явцыг хурдасгах талаархи хоёр улсын удирдагчдын хэлэлцээнүүдийн утга учрыг бүдүүлгээр гажуудуулж, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна” гэж уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов Японы Элчин сайдад мэдэгдсэн байна.
“Орос улс энэ асуудлаар тууштай байр суурьтай хэвээр байгаа. Энхийн гэрээний асуудлыг Орос Японы харилцааны шинэ уур амьсгал бүрэлдэн тогтож буй нөхцөлд л шийдвэрлэх боломжтой. Шийдвэрийг хоёр улсын ард иргэд дэмжих ёстой” хэмээн И.Моргулов онцлон тэмдэглэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө