Дэлхий дахинд
БНСУ ХАТУУ ХӨЛ ХОРИОГОО СУНГАЛАА
БНСУ-ын Засгийн газар ковидын халдварын тархалтын эсрэг одоо хэрэгжиж байгаа хөл хориогоо гурван долоо хоногоор сунгажээ.
Тавдугаар сарын 23-ныг хүртэл хэрэгжих хөл хорионы үеэр тус улсад 4-өөс дээш хүнийг хамарсан ямар ч хурал, цуглаан болохгүй.
БНСУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурахгүй байна.
Халдварт өвчин судлалын төвийнх нь мэдээллээр тус улсад хоногт 661 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт халдварын тоо 122007 болсон бол хоногт гурван хүн нас барж, нийт нас баралт 1828-д хүрчээ.
БНСУ-д коронавирусний халдварын дөрөв дэх давлагаа эхэлж болзошгүй талаар эрүүл мэндийн байгууллагууд нь энэ сарын эхээр мэдэгдсэн юм. БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр шинээр халдвар авсан хүний тоо хоногт 500-гаас давж байгаа нь халдвар бүрийн цаана нэгээс илүү тохиолдол байгааг харуулжээ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл хөл хорионы арга хэмжээг чангатгахаас өөр аргагүй гэж БНСУ-ын Эрүүл мэндийн яам анхааруулсан билээ.
БНСУ-д вакцинжуулалт хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн юм. Тус улс хэд хоногийн өмнөөс 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Вакцинжуулалт үр дүн өгч, коронавирусний халдвараас хамгаалах ажилд тус болно гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ