Бусад
Ц.Хүрэлтулга: Англи хэл сурахад гардаг түгээмэл долоон алдаагаа ингэж засаарай

Монголын англи хэлний академи /IBT/-ийн захирал Ц.Хүрэлтулгын англи хэл сурахад гардаг түгээмэл долоон хүндрэл ба тэдгээрийн шийдлийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Олон мянган хүнд хичээл заах үед хэл сурахад тулгардаг хэд хэдэн хүндрэл, тэдгээрийн шалтгааныг олж харсан байгаа. Харин олон мянган хүнд хичээл заахдаа нэг л асуултад хариулт олж чадаагүй. Гадаад хэл сурах төрөлхийн авьяастай, авьяасгүй хүн гэж байгаагүй. Энэ асуултад хариулт авч чадаагүй. TOEFL, IELTS-ийн өндөр оноо аваад гадаад тэтгэлгээр амжилттай сурч байгаа хүмүүсийн ард юу байсныг, тэр хүмүүс ямар хүндрэлийг давж гарсныг бол олж харж чадсан.
Нэгд, хамгийн эхэнд үг цээжлэх хүндрэл байдаг. Хэл сурахыг хүсэж байгаа бол маш хурдан хугацаанд олон үг цээжлэх ёстой болдог. Үг цээжлэхгүй бол нэгд, үг цээжлэхгүй болохоор мэддэг дүрэм хэзээ ч өмнө нь харж байгаагүй юм шиг хэцүү харагддаг. Хоёрт, үг цээжлэхгүй болохоор текст дүүрэн үгтэй эхийг хараад хэцүү санагддаг, шантардаг. 26 цагийн дүрмээ мэддэг, өгүүлбэрийн бүтцээ сайн мэддэг ч үг мэдэхгүй байгаа бол тэр хүнийг англи хэл эзэмшсэн гэж хэлэхгүй. Англи хэлтэй хүнийг үг сайн мэддэг хүн гэж л хэлнэ. Эдийн засаг, уул уурхай, анагаахын салбарт томоохон орчуулга хийж байгаа хүмүүсийг хараад оюутнууд их гайхдаг. Тэр хүмүүс уул уурхайн салбарт 2000, анагаахын салбарын 2800, бизнесийн салбарын 2500 орчим үгийг мэдэж байгаа юм. Үүгээрээ л таниас ялгаатай. Тухайн салбарт хэр олон үг мэдэж байна тэр хэмжээгээр сайн орчуулж чадна. Үг гэдэг бол гайхамшигт өв хөрөнгө. Үгийг цээжлэхийн тулд зуршилтай болох ёстой. Цээжилж байгаа үгээ дуудаж утсандаа хурааж авчихаад сонсоод явж болно, төсөөлж цээжилчихээд завгүй гэж бодсон цагтаа бодож болно. Үг цээжлэхэд зав гаргана гэсэн ойлголт байж болохгүй. Завгүй гэж боддог үедээ өөртөө зуршил бий болгоод үгийг цээжлэх ёстой.
Хоёрт, англи хэлний дүрмийг хэцүү гэж боддог. Дүрэм хэцүү биш. Англи хэлний дүрмийг үзэхдээ хамгийн түрүүнд үг зүйг ойлгох ёстой. Ямар ч урт, хүнд өгүүлбэр байсан үгээс л тогтдог гэдгийг мартаж болохгүй. Тийм болохоор үг зүйн дүрмийг өөрийн болгох ёстой. Төрөлжүүлээд үзэх юм бол 13 төрлийн үг зүй байдаг. Тэдгээр нь өгүүлбэрт хаа хамаагүй байрлахгүй, тодорхой байрлалтай. Үг зүйн байрлалаас гадна үүргийг нь сайн ойлгох нь чухал. 13 төрлийн байрлалтай байдаг, 13 төрлийн үүрэгтэй байдаг. Байрлалыг тогтоо, үүргийг маш сайн ойлго.
Гуравт, монгол, англи хэл хоёр хоорондоо тэс хөндлөн хэл гэдгийг ойлгох ёстой. Монгол хэл дээр “та өглөөний цайгаа уусан уу” гэж асуухад “асуух үг” өгүүлбэрийн ард байрладаг. Харин англи хэлэнд асуух үг өгүүлбэрийн эхэнд байрладаг. Бид ихэнх тохиолдолд англи хэлэнд үйл үг “ing, ed” төгсгөл авдаг, эсвэл хувирдаггүй гэж боддог. Харин монгол хэлэнд цас орсон, цас орж байна, цас орчихсон, цас ордог гээд үг үг маш олон янзаар хувирдаг гэж боддог. Тийм болохоор англи хэлний үйл үг гурван янзаар, монгол хэл дээр 30 янгаар хувирдаг гэж боддог. Монгол хэлэнд үйл үгийн ард нөхцөл залгаад тухайн үйл үгийн илэрхийлж байгаа утга өөр болдог. Жишээлбэл, цас ордог, цас орчихсон байна, цас орж байна, цас ороод л байна, цас орж байлаа, цас орчихсон байх болно гэх зэргээр маш олон янзаар үйл үг хувирч, утга нь өөрчлөгддөг. Харин англи хэлэнд үйл үгийн ард нөхцөл залгаад утга нь өөрчлөгдөхгүй. Үйл үгийн урд талд нь “is, are, were, have” туслах үйл үгсийг тавьдаг. Тэгж байж үйл үгийн утга өөрчлөгддөг. Товчхондоо, англи хэлний гол үйл үгийн өмнө туслах үйл үг байрласан хослолыг л 26 цаг гэж нэрлээд байгаа юм.
Дөрөвт, хэрвээ англи хэлийг өндөр төвшинд эзэмших гэж байгаа бол дүрмийг маш сайн эзэмших ёстой. Өгүүлбэрийг зөв дэс дарааралтай дүрмийг маш сайн ойлго. Дүрэм хэцүү биш. Дүрэм гэдэг өндөр уул руу авирч байгаа бол орой дээр гурван том гишүүн өгүүлбэр л байгаа. Академик англи хэл нэг ширхэг үгний оронд өгүүлбэрийг ашигладаг. Академик англи хэл эзэмшсэн хүн үгээр биш, өгүүлбэрээр ярьж, ашигладаг. Гурван том гишүүн өгүүлбэрээ маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгж чадвал англи хэлний дүрэм хэцүү биш.
Тавд, академик англи хэлэнд өгүүлбэр хураагддаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Зургаад, эссэ бичиж чадахүй байна гэдэг. Эссэ бичихэд үгийн сан, үг бэлэн байх ёстой. Хэрэглэх үгээ өргөн цар хүрээтэй мэдэж байх ёстой. Дараа нь дүрмийг өндөр төвшинд эзэмшсэн байх ёстой. Хүмүүс 20,25,30 сэдвээр эссэ бичээд байдаг. Тоо нь олон боловч нэг л загвараар бичээд байдаг нь дутагдал. Үүний оронд ганцхан сэдвээр 20 янзаар эссэ бичих нь илүү үр дүнтэй. 20 дахь эссэ чинь хамгийн эхнийхээс 20 дахин илүү болчихсон байх болно.
Долоод, ярьж чадахгүй байна гэдэг. Сонсож чадаж байгаа юу гэдгээ өөрөөсөө асуу. Сонсоод ойлгож байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Сонсож чадаж байгаа хүүхэд ярьдаг. Маш их сонсох ёстой. Гэхдээ ганц л зүйлийг олон дахин сонс. Нэг сэдвийг сонгоод түүнийгээ долоо хоног, 14 хоног сонс, сонсоод цээжил. Цээжилсэн зүйлээ давтаад яриад бай.
Энэ удаад академик англи хэлийг сурах үед тулгардаг хүндрэл, бэрхшээлийн талаар ярилаа. Дараагийн удаад англи хэл сурахад гардаг сэтгэлзүйн хүндрэлийг ярих болно.
Төгсгөлд нь хэлэхэд Монголын англи хэлний академиас бүтэн вакум анги буюу шонхруудын ангийг нээн ажиллуулахаар болсон. Англи хэл сурахад орчин маш чухал байдаг. Урам зориг итгэл найдвараар хурцалж байх орчин чухал. Мөн хэлийг удаан сурах нь ашигтай биш. Маш богнино хугацааанд хурдтай сурах ёстой. Тиймд лагерьт 45 хоногийн вакум сургалтыг эхлүүлэхээр болсон байгаа. Англи хэл сурахын хажуугаар спортоор хичээллэх, фитнесээр хичээллэх, цэвэр агаарт амьдрах боломжийг олгож байгаа юм. Өглөө 5.00 цагт босох бөгөөд 50 хүүхдийг 10 баг болгож ажиллуулна, мөн багштайгаа хамтарч гэрийн даалгавар хийнэ, үг цээжилнэ, дүрмээ үзнэ. Энэхүү вакум сургалт маань монгол хүмүүст зохино, бас таалагдана гэдэгт итгэж байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ