Дэлхий дахинд
20 КОМПАНИ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХУВАНЦАРЫН ХОГНЫ 55 ХУВИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Нийт хорин компани дэлхий даяар хуримтлагдаад буй нэг удаагийн хэрэглээний хуванцар хог хаягдлын 55 хувийг үйлдвэрлэж буйг судалгаагаар тогтоожээ.
Эдгээр компанид үндэстэн дамнасан корпорац, төрийн өмчит компани, газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид орж байна.
Лондонгийн эдийн засгийн сургууль, Стокгольмын Байгаль орчны дээд сургуулиас хамтран явуулсан Plastic Waste Makers Index” судалгаанаас үзвэл , нэг хүнд ногдох нэг удаагийн хуванцар хог хаягдлын хэмжээгээр Австрали улс тэргүүлж байна. Тус улсад нэг хүнд 59 кг хуванцар хог хаягдал ногдож байгаа бол энэ үзүүлэлт АНУ-д 53 кг, БНСУ, Их Британи тус бүр 44 кг, Япон 37 кг, Франц 36, Саудын Араб 35 кг байна.
“ExxonMobil” корпорац 5.9 сая тонн хуванцар хог хаягдал үйлдвэрлэж, хамгийн том бохирдуулагчаар тодроод байна.
АНУ-д төвтэй дэлхийн хамгийн том химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Dow” компани 5.5 сая тонн, Хятадын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч “Sinopec” корпорац 5.3 сая тонн хог хаягдлын “хувь нэмэр” оруулжээ.
Эдгээр хорин компанийн 11 нь Азид, өрөвд нь Европт, гурав нь Хойд Америкт, Латин Америк, Ойрх Дорнодод тус бүр нэг компани байрлаж байна. Хуванцар хог хаягдлын үйлдвэрлэлийг Barclays, HSBC, Bank of America, Citigroup, JPMorgan Chase зэрэг дэлхийн тэргүүлэгч банкнууд санхүүжүүлж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ