Улс төр
М.Энх-Амгалан: Л.Энхболд нь өрөө барагдуулах зорилгоор зээл авсан учир яллагдагчаар татах тогтоол үйлдсэн

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Л.Энхболдыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Түүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан байнгын хорооны хуралдаанд танилцуулав.Тэрбээр “УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэв.
Үүний дараа Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг Н.Энхболд гишүүн танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.9.2 дахь хэсэг дэх заалт мөн хуулийн 6.13-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Прокуророос 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 1. 92 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэгдүгээр сарын 9, 10-ны өдрийн хуралдаанаар 100 хувийн ирцтэй хэлэлцсэн. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхтэй холбогдуулан хуралдааныг хаалттай явуулсан. Асуудлыг хэлэлцэх үед Улсын Ерөнхий прокурорын саналтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсэн. Дэд хорооны хуралдаанаас нэгдүгээрт, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн түдгэлзүүлэх асуудал болон гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудан байцаасан байх ба эдгээрт мөрдөн байцаах явцад саад учирсан гэх зүйл харагдахгүй байна. Гуравдугаарт, Уг асуудлын шалгалт дуусаагүй байх тул энэ удаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн санал дүгнэлт, үндэслэлээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй болно” хэмээн танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асуув.
О.Баасанхүү “Надад хэд хэдэн санал байна. Нэгдүгээрт, Л.Энхболд гишүүний сэтгүүлчдэд өгсөн тайлбарыг харсан. Монгол асар шударга юм хийж байгаа гэнэ. Нүүрсний хулгайн төлөө явж байгаа гэнэ. Үнэхээр хулгайны эсрэг тэмцэж байгаа бол зөв, би дэмжиж байгаа. Тэгсэн хулгай хийсэн гээд өөрийнх нь хулгай ороод ирсэн чинь шударга бусын хонгилоор орууллаа гээд байна. Манай бүх УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүд янз бүрийн бичиг орж ирэхээр дэмжлээ гэсэн бичиг өгдөг юу нь болохгүй байгаа гэж байна. Үнэн л дээ. Надад ч мөн тойргоос хүсэлт орж ирдэг. Би дэмжээд өгөөч гэдэг. Би нэг талаасаа айж байгаа.Миний дэмжээд өгөөч гэсэн бичгийг дэмжчихвэл шоронд орох гээд байна уу. Эсвэл миний хэлээд байгаагаар энэ хүн мөнгө угаасан гээд шалгагдаад байгаа юм уу. Эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдыг хөрөнгө завшихад нь дэмжлэг үзүүлсэн гээд яллаад байгаа юм уу. Яг ямар зүйлчиллээр юу гэж ялласан юм.Юу нь нотлогдсон гэж үзэж байгаа юм. Гэмт хэрэг юм уу, зээл юм уу. Ерөнхий сайдын хэлдгээр зээлээ төлөөд уучлалт гуйчих гэсэн. Энэ хүн зээлээ төлчих байх л даа. Гэмт хэрэг гэдэг үндэслэл шалтгаан нь юу юм бэ, нотолгоо нь юу юм бэ” хэмээн асуув.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Гэм буруугын асуудал одоохондоо яригдаагүй гэдгийг О.Баасанхүү гишүүн ойлгох байх. Гэм бурууг шүүх шийднэ. Наана нь гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж яллах гэж хүнд чиглэсэн мөрдөн байцаах ажиллагаа явуулах учир эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан. Яагаад гэмт хэрэг гэж үзэж байна гэхээр олон хүмүүс амьдралаа залгуулах боломжтой байж. Тэгвэл анх тендер зарлаад 41 материал орж ирсэн байгаа. 1041 материал нь шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 үлдсэн. Үүнийг дахин хурлаар авч хэлэлцээд 134-т нь өгсөн. Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл, материал бол 1041-ийн анхын шүүлтүүрээр ороод хасагдаж, байх ёстой байсан ийм зүйлүүд. Гэтэл яагаад ийм төсөл хэрэгжихгүй, материал дутуу төсөлд зээл олгогдоод байна. Нөгөө тэгш байдал нь хаана байна. Эрүүгийн хууль ийм заалттай шүү дээ. Хэн нэгэнд албан тушаалаа ашиглан, давуу байдал олгож болохгүй гэсэн заалттай. Үүнийг би гэмт хэрэг гэж тооцож байгаа. Харин энэ хүмүүс яах аргагүй албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад нь хамтран оролцож байгаа ийм хүмүүс. Тиймээс үүнийг гэмт хэрэг байна гээд оруулж ирсэн. Түүнээс Халдашгүй байдлын таван гишүүн авч үзээд дөрөв, таван удаа үзсэн юм байхгүй. Яах ч арга байхгүй гэмт хэрэг. Тэгш байдал гэдэг зүйл алдагдаж байна. Уг нь нийтийн эрх ашиг байхгүй юу. Хүн болгон бололцоотой, түүнийхээ шаардлагыг хангасан зээлийг гаргаж ирээд авах ийм л асуудал шүү дээ, уг нь. Гэтэл нэг нь дундуур нь ороод албан тушаалаа урвуулан ашиглаж, хулгай гэх үү ийм байдлаар гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал” гэв.
О.Баасанхүү “Би Л.Энхболдоос асуумаар байна. Зээлээ төлөх гээд зээл авсан байна гээд байна. Энэ үнэн үү. Үнэн бол үнэнээ хэл. Худлаа бол худлаа гэдгээ хэл. Яг хажууд чинь прокурор байна” гэв.
Л.Энхболд “АТГ-аас дуудсан хугацаанд нь очиж гэрчийн мэдүүлгээ өгсөн. Тэнд бүх зүйлийг тодорхой ярьсан. Хариуцлагатайгаар хэлэхэд ямар нэгэн зээл төлөхдөө ЖДҮХС-аас зээл авч төлөөгүй. Мөрдөн байцаалтын явцад тэр тодорхой болох байлгүй дээ” гэв.
Д.Хаянхярваа “Б.Ундармаа гишүүнийг түдгэлзүүлэх санал дээр саналын томьёоллоо буруу ойлгоод түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн дарсан байна. Манай гишүүд уучлаарай. Би бүх гишүүдийг түдгэлзүүлэх талд саналаа өгнө” гэв.
Ж.Мөнхбат “ЖДҮ-ийн асуудал гэж зовлонтой юм байна. Хэрэг мөн биш, хэлмэгдүүллээ, хэлмэгдүүлээгүй гэж их маргалаа. Нийгэмд бухимдал газар авсан. Манай Архангай аймгаас 45 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төсөл бичээд яаманд хандсан. Түүний нэгийг нь дэмжиж өгөх боломж байгаа юу гэдгийг тухайн үед Б.Батзориг сайдаас асууж байсан. 45 хүн нийлээд 850 сая төгрөгийн зээл хүссэн. Тэд 200 гаруй ажлын байр бий болгох боломжтой байсан. Би энд нэг зүйлийг ойлгохгүй байна. Би ЖДҮ-ийн асуудлыг анхнаасаа шүүмжилж байсан. Халдашгүй байдлыг байнгын хорооноос энэ хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй гээд оруулж ирэхээр нь гайхаж байна. Энэ дэд хороонд хамгийн олон жил сонгогдсон ахмад гишүүд бий. Энэ хэд маань төрд байгаа бугшсан хулгай, луйвартай тэмцэнэ гэдэг. Гэтэл тэд үүнийг хэрэг биш гэж хараад байна. Гэтэл Ерөнхий прокурор хэрэг мөн гээд байна. Хэнийх нь үгэнд итгэх вэ” гэв.
Үүний дараа О.Баасанхүү гишүүн үг хэлсэн юм. Тэрбээр “Үнэхээр харамсч байна. УИХ-ын гишүүддээ ч, их хурлын нөхцөл байдалд ч харамсч байна. Хуулийн байгууллага руу улайран дайрч давшилж байгаад харамсч байна. Би өмгөөлөгч байсан. Миний үйлчлүүлэгч 17 жилийн ял аваад шоронд хүүхдээ гаргасан. Тэр хүн бол нягтлан бодогч байсан юм. Түүнийг шоронд явуулсан хүн Монголын баатар болоод олон нийтийн өмнө үг хэлж байгаад нь зэвүүцэл, бухимдал, хорсол төрсөн. Шулуухан л хэлье. Түүнээс биш хэн нэгнийг өмөөрч, хэн нэгний эсрэг явсан юм биш. Заавал шөнийн цаг гэж байхаар зүгээр л эрхээсээ татгалзаад, шалгуулчих л даа. Юунаас нь айгаад байгаа юм. Худлаа юм бол түүгээрээ л гарна шүү дээ. Би УИХ-ын гишүүний хувьд шулуухан л хэлье. “Овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэж. Ямар нэгэн юм гаргаагүй л бол асуудал үүсэхгүй. Шударга ёсны төлөө явж байгаа бол шударга бай, цэвэрхэн бай. Надад өнөөдөр аз болж сайд болох эрх олдоогүй л дээ. Би Н.Энхбаяр даргад баярладаг юм.Миний дүү энд суугаад гарын үсэг зурчих гэхээр зурчихдаг. Гай нь таараад явах ч байсан юм билүү. Би шуналтай хүн биш. Шалгуулаад яваад буруутай бол хариуцлагаа үүрээд л явна. Би сонс ч л байсан. Мөнгөтэйчүүд мөнгөгүйчүүдийн хооронд хэрүүл болж байна. Нэг нь удам дамжсан баячууд гэдэг шиг үе удмаараа эрх мэдэлд явж байгаа. Нөгөө хэсэг нь хамаг юмаа зараад сонгуульд орсон. Тэгээд л засаг төр нь дараагийн сонгууль яах юм, мөнгө яах юм гээд л. Та нар тэгээд 67-уулаа юм чинь хуулиа өргөн бариад л, мөнгө төгрөгөө яаж олох гэдгээ шийдэхийн оронд төрөөс хумсалж, хулгайлсан байна. Үнэн. Би Ерөнхий прокурортой өмгөөлөгч, прокурор гэдэг утгаараа хэрэлддэг, муудалцдаг, үзэлцдэг. Тааралдахаараа муухай хардаг. Гэхдээ хуулийн зарчим гэж байдаг бол ойлгодог юм. Буудаг юм. Би Ерөнхийлөгчөөс хүртэл асууж байсан юм. Ерөнхий прокурорыг томилогдож байхад нь. Ямар хүн томилогдов гэж асуухад“Маш сайн хүн томилогдлоо” гэж байсан шүү. Энэ хүн шударга гэдгийг би мэднэ. Зарим нь гэм буруугүй ч байж магадгүй. Санамсаргүй гарын үсэг зурсан ч юм билүү. Шалгуул л даа. Би буучихвал хонгил руу орчих байх гэж юу яриад байгаа юм. Би ч зээл авч болно, та ч болно. Гэхдээ Их Хурлын гишүүний хувьд ёс зүйн хувьд буруу. Авах ёстой гэж байгаа юм биш. Эрдэнэтэд хоёр хүн ЖДҮ-аас зээл авах гэж яриад банкнаас 10 хувийн хүүтэй зээл авахаар боллоо. Гишүүнээ баярлалаа гэнэ. Би “Хаан” банкны 10 хувийн хүүтэй зээлд зуучилж өгөөгүй. Хөөрхий 75 өвөө шүү дээ. Түүний боломжийг хулгайлчхаад та нар шударга ёс ярихаа боль. Шалгуул, нотол. Буруутай бол эр хүн шиг хариуцлагаа үүр. Би дахиад хэлье. Арай л давраад байгаа шүү. Энэ ордонд би чөлөөтэй орж, алхмаар байгаа шүү.Арай ч ийм дарангуйлал мэдэхгүй шүү.
Ингээд санал хураалт явуулж Л.Энхболдыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм21 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм23 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм22 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр21 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр23 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна