Дэлхий дахинд
Тайванийн Засгийн газрын тэргүүн огцрохоо мэдэгджээ
Тайванийн Ерөнхий сайд Уильям Лай /Лай Циндэ/ сайд нарын танхимынхаа хамт нэгдүгээр сарын 11-нд буюу баасан гарагт
огцрохоо пүрэв гарагт мэдэгджээ. Энэ тухай Тайванийн Мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр мөн шинэ Ерөнхий сайд болон гол сайд нарыг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь удахгүй томилно гэдгийг мэдээлжээ.
Уильям Лай огцрох хүсэлтээ бүр өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр буюу Ардчилсан дэвшилтэт нам орон нутгийн сонгуульд ялагдсаны дараа өгсөн боловч тухайн үед Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь огцрох хүсэлтийг хүлээж аваагүй байна. Цай Инвэнь өөрөө намын даргаас огцорсон юм.
Өнгөрөгч 12 дугаар сард болсон сонгуульд Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигчид 22 хот, хошууд, тусгай засаг захиргаадаас ердөө зургаад нь ялжээ. Тус намд итгэх ард түмний итгэл ийнхүү буурсан хариуцлагыг Уильям Лай хүлээж, Ерөнхий сайдын албанаас огцрохоо мэдэгдэж байв.
МОНЦАМЭ
ТАЙБЭЙ. /TASS/.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.