Дэлхий дахинд
ГАЗЫН ЗУРВАСТ ГАЛ ЗОГСЛОО
Израил, Палестины “ХАМАС” бүлэглэлийн хооронд тогтсон гал зогсоох дэглэм баасан гарагт орон нутгийн цагаар 02:00 цагаас (Улаанбаатарын цагаар 07:00 цаг) үйлчилж эхэллээ.
Зэвсэгт ажиллагаа үргэлжилсэн 11 хоногт 200 гаруй хүний амь үрэгджээ. Тэдний ихэнх нь Газын зурваст амиа алдсан байна.
Үүнээс өмнө Израилийн Засгийн газар эвлэрэх тухай шийдвэр гаргаж, 11 хоногийн цэргийн ажиллагааны үеэр “Томоохон үр дүнд” хүрсэн гэж мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэхүү шийдвэрийг сайшааж, талуудыг гал зогсоох дэглэмийг хатуу мөрдөхийг уриалсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд талархал илэрхийлж, НҮБ-тай хамтран Газын зурваст хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх тал дээр ажиллана гэж мэдэгджээ.
11 хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр буюу Палестины талын мэдээлснээр дор хаяж 232 энгийн иргэн, тэр дундаа 100 орчим эмэгтэйчүүд болон хүүхэд амиа алджээ. Израилийн талын мэдээлснаар, амь үрэгдсэн хүмүүсийн 150 орчим нь ХАМАС бүлэглэлийн босогчид байсан гэнэ.
Израилд пуужингийн цохилтын улмаас 12 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ. Петах Тиква, Ашдод, Ашкелон зэрэг хотуудад гэр оронгүй болсон хүмүүс хорогдох байранд байрлаж байна
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ