Дэлхий дахинд
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР: ЯМАР Ч БАЙСАН ОЛИМПЫН НААДМАА ХИЙНЭ
“Асахи шимбүн” сонины газраас энэ сарын 15-16-нд иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахад оролцогчдын 83 хувь нь Токиогийн олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хэрэгтэй гэж хариулсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн судалгаанд 69 хувь нь ингэж хариулж байснаас харахад эсэргүүцэж байгаа хүний тоо нэмэгджээ.
Гэвч ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх бодолтой байгаа гэнэ. “Асахи шимбүн”-д бичсэнээр Засгийн газрын хуралдаан дээр гишүүд “Ямар ч байсан олимпын наадмаа зохион байгуулна. Хийсэн ч, цуцалсан ч адилхан олон асуудал гарна” гэж ярилцсан байна.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах Токиогийн олимпын нээлтээс арав хоногийн өмнө буюу долоодугаар сарын 12-нд Японд ирнэ. Айлчлалын товоо ийнхүү эрт зарласан нь Токиогийн олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх, цуцлах ямар ч бодол байхгүй байгаагаа харуулах зорилготой гэж шинжээчид үзэж байна
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ