Дэлхий дахинд
ЭРДЭМТЭД КОВИД-19 ВАКЦИНЫГ ОРЛОХ ЭМ БҮТЭЭЖЭЭ
Австралийн эрдэмтэд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хэрэглэх хоёр эм бэлдмэл бүтээжээ.
“Шинэ эмийг вакцины оронд хэрэглэх боломжтой” гэж тус улсын Бергхоферийн нэрэмжит Анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн мэдээлжээ.
Шинэ эмийн лабораторийн туршилтыг амьтан дээр Франц улсад хийж байгаа бөгөөд эхний үр дүнгээс үзвэл эл бэлдмэлүүд аюулгүй бөгөөд сөрөг нөлөө багатай байна. Ингэхдээ эдгээр эм бэлдмэлийн энгийн нөхцөлд хадгалах боломжтой гэж “Nature Cell Discovery” хэвлэлд нийтэлсэн судалгааны ажилд дурджээ.
Хоёр бэлдмэл хоёулаа SARS-CoV-2 коронавируст бус вирусийн бай болсон эсэд үйлчилдэг байна. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, профессор Судха Раогийн хэлж буйгаар, эхний бэлдмэл эсэд нэвтрэхийн тулд коронавирусний ашигладаг АСЕ2 рецепторын уургийг бүрхэж, хамгаалдаг бол хоёр дахь бэлдмэл дархлааны тогтолцооны коронавирусийг тахих чадварын нэмэгдүүлж, дарангуйлдаг байна. Профессор Раогийн хэлснээр, АСЕ2 рецептор нь химийн хувьд хамгаалагдсан хүмүүсийн халдвар авах эрсдэл бага байдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ бол хоёр фронт дээр коронавирусний эсрэг нэгэн зэрэг тэмцэх чадвартай эм бэлдмэлийг бүтээх анхны туршилт юм гэж Судха Рао онцолжээ. Хэрэв эмнэлзүйн туршилт амжилттай болбол эхний эмийг тодорхой шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй тохиолдолд коронавирусний халдвараас сэргийлэх, хоёр дахь бэлдмэлийг халдвар авсан хүнд эмчилгээний зорилгоор хэрэглэх боломжтой юм. Лабораторийн нөхцөлд КОВИД-19 цус, эсэд хийсэн туршилтаар эдгээр бэлдмэл өндөр үр дүнтэй болохыг харуулжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ