Дэлхий дахинд
ЦАР ТАХАЛ | ЭНЭТХЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРУУЛСАН ЗҮРХ ШИМШРЭМ 16 ЗУРАГ
Энэтхэг улс цар тахлын хоёр дахь давлагаанд хүнд нэрвэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд туйлдаж байна. Хоёрхон сарын өмнө ковидын халдвар 90 хувиар буурч, энэтхэгчүүд хэвийн амьдралдаа буцан орж байв. Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд ялалтаа тэмдэглэхэд эрт байгааг анхааруулаад халдварын тохиолдол үргэлжлэн бүртгэгдсээр байгаа ба түүний дотор халдварлах чадвар өндөртэй коронавирусийн шинэ төрөл илэрсэн тухай мэдээлж байжээ.
Гуравдугаар сарын дунд үе гэхэд мэргэжилтнүүдийн анхааруулснаар халдварын тохиолдол эрчимжиж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд нэг өдөрт 300 мянган тохиолдол бүртгэгдэж 2000 хүн нас барав. Энэ нь цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон юм.
Энэтхэг даяар хүчилтөрөгчийн нөөцгүй болсон нь гол асуудал болоод байгаа аж. Хамгийн хүнд нөхцөлд байгаа Махараштра мужийн нэг эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц дууссанаас 24 өвчтөн нас баржээ. Эмнэлгүүд, төрийн албан хаагчдаас эхлээд жирийн иргэд хүртэл твиттер, WhatsApp зэрэг сошиал платформоор хүчилтөрөгч, эрчимт эмчилгээний ор, ремдесивир, ивермектин гэх мэт хэрэгцээт эмийг олохоор хичээж байна.
Харамсалтай нь амиа алдсан хүний тоо албан ёсны мэдээллээс хэд дахин өндөр байгаа гэжээ. Учир нь зарим мужид хэт их халсны улмаас чандарлах төхөөрөмж хайлсан, мөн зарим мужийн удирдлагууд бодит тоог дарагдуулж байгаатай холбоотой хэмээж байна.
Энэтхэг улс сард 80 сая гаруй вакцин үйлдвэрлэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт өдөрт 3 сая иргэнээ вакцинжуулжээ. Иргэдээ дархлаажуулж буй хурд нь дэлхийн бусад улстай харьцуулахад сайн байгаа ч 900 сая хүн амтай тус улсын хувьд хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулахад багагүй хугацаа шаардлагатай байна.
1. Нью-Дели хотын эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд нэг орыг хуваан хүчилтөрөгчийн аппарат зүүжээ. (Нью-Дели хот, дөрөвдүгээр сарын 15)
2. Ковидоор нас барсан иргэдийн цогцсыг чандарлаж буй газар (Нью-Дели хот, дөрөвдүгээр сарын 22)
3. Ковидоор нас барсан иргэдийн цогцсыг бөөнөөр нь чандарлаж буй байдал (Шинэ Дели хот, дөрөвдүгээр сарын сарын 24)
4. Эцгээ ковидын улмаас нас барсныг сонсон эмнэлгийн гадаа зогсож буй эрэгтэй (Калькутта муж, дөрөвдүгээр сарын 22)
5. Ойр дотны хүнээ алдсан тэрбээр чандарлах ёслолын үеэр гашуудаж буй нь (Жамму хот, дөрөвдүгээр сарын сарын 25)
6. Нас барагсдын бөөнөөр нь чандарлах газарт хамаатныхаа хүний оршуулгыг хүлээн суугаа эр (Нью-Дели, дөрөвдүгээр сарын 24)
7. Нас барагсдын цогцсыг чандарлах газарт авчирдаг ажилчид ядарч сульджээ. (Нью-Дели, дөрөвдүгээр сарын 24)
8. Эмнэлэгт хүргэх шингэн хүчилтөрөгчийн нөөцийг авахаар ээлжээ хүлээн зогсож буй жолооч (Нью -Дели, дөрөвдүгээр сарын 22)
9. Эмнэлгийн хүчилтөрөгчийн цилиндрийг цэнэглэж байгаа нь (Аллахабад хот, дөрөвдүгээр сарын 20)
10. Хүчилтөрөгчийн маск зүүсэн өвчтөн Лок Наяк Жаи Пракаш Нараян эмнэлгийн гадаа сууж буй нь (Нью -Дели, дөрөвдүгээр сарын 22)
11. Ойр дотны хүнээ ковидод алдсан хүмүүс оршуулганд нь оролцохын тулд хамгаалалтын хувцас өмсөх шаардлагатай болжээ (Дели хотын чандарлах газар, дөрөвдүгээр сарын 21)
12. Эмнэлэгт хэвтэхээр хүлээж буй өвчтөн хүчилтөрөгчийн маск зүүжээ. Эхнэр нь түүний хажууд зайгаар ажилладаг сэнс барин сууж буй нь (Ахмедабад, дөрөвдүгээр сарын 25)
13. Засгийн газар 7 хоногийн хугацаатай хөл хорио зарлахаас хэдхэн цагийн өмнөх автобусны буудлын дүр зураг
14. Ковидоор нас барсан гэр бүлийн гишүүнээ үдэн, чандарлах газрын гадаа гашуудаж буй эмэгтэйчүүд (Нью-Дели, дөрөвдүгээр сарын 24)
15. Вакцин хийлгэхээр дугаарлаж буй иргэд (Мумбай хот, дөрөвдүгээр сарын 21)
16. Ковидоор нас барсан хүний цогцсыг чандарлахаар авч яваа нь (Ахмедабад, дөрөвдүгээр сарын 26)
Эх сурвалж: The Guardian, Reuters, AP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ