Нийгэм
“Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан аймгуудын засаг дарга нартай байгуулсан 2021 оны хамтран ажиллах гэрээнд туссан “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих” үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт аймгуудын БОАЖГ-ын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд зохион байгууллаа.
Байгалийн нөөцийн хамтын менежментийг тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг сайжруулах, орон нутгийн төвшинд байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжиж байгаа туршлагыг хуваалцах зорилготой энэхүү цахим уулзалт, хэлэлцүүлэгт 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон төсөл хэрэгжүүлэгчид гээд оролцсон юм.
2021 оны байдлаар 2745 байрлал, 68,8 сая га талбай бүхий орон нутгийн тусгай хамгаалалттай газар байдаг. Эдгээр газрын менежментийг сайжруулах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байлаа.
Түүнчлэн байгалийн нөөц баялгаа зөв хуваарилах, иргэд эрх тэгш боломж хүртэх, ирээдүй хойч үеийнхний амьдралын баталгааг хангахын тулд оролцогчид хариуцлагатай байх, оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчныг хариуцан хамгаалах, байгалийн нөөцийг ашиглах, эзэмших, ажлын байр бий болгож, орлогын нэмэгдэл эх үүсвэрийг ард иргэдэд тэгш хүртээх зарчимд үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулагдан байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна.
“Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих” ажиллагааг хэрэгжүүлснээр байгалийн нөөцийг хамгаалах, ойн түймрийн гаралт буурах, хууль бус мод бэлтгэл, ан агнуур, хэрэг зөрчлийн тоо багасах, булаг шандын эхийг хамгаалах зэрэг үр дүнг гарч байгааг хэлэлцлээ. Цаашид байгаль хамгаалахад болон иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг бий болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.