Эдийн засаг
МАНАЙ УЛС ЖИЛД 300 ГАРУЙ ТОНН ЗӨГИЙН БАЛ ХУРААДАГ
Монгол оронд зөгийн аж ахуйн суурь 1965-1990 онд тавигдаж, 2002 оноос эрчимтэй хөгжиж ирсэн. Монгол улсын хойд бүсэд байрлах Шарын гол дахь зөгийн үржлийн ферм, зөгийн суурийг нэгтгэн зөгий үржүүлгийн газрыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс зөгийн болон бусад тоос хүртэгчдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
Монгол орны дотоодын зөгийн балны 20 орчим хувийг таримал ургамал буюу рапс, гурвалжин будаанаас гарган авдаг бол 80 гаруй хувийг байгалийн зэрлэг цэцэгсээс гарган авдаг. Нөгөөтээгүүр далайн түвшнээс өндөрлөг газарт орших Монгол орны цаг агаарын эрс тэс, ургамлын өргөн тархацтай байдал нь Монголын зөгийн балны антиоксидант чанарыг бусад орны зөгийн балаас давуу байх боломжийг бүрдүүлж байгаа нь судалгаагаар ногтлогдсон байдаг.
Монгол Улс жил бүр 300 гаруй тонн өндөр уулын бүст таримал бус байгалийн олон цэцэгнээс түүсэн антиоксидантаар баялаг Монгол зөгийн балыг хурааж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна Бүгд Найрамдах Солонгос Улс, Японд бага хэмжээгээр экспортолж эхлээд байна.
Монгол улсын Засгийн газраас 2018 онд “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, зөгийн аж ахуйг кластерын системээр хөгжүүлэхээр тусгасан нь Монголын зөгийн аж үйл ажиллагааг дэмжих боломжийг бүрдүүлсэн юм.
Түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн бал, техникийн шаардлага”, “Зөгийн балны гарал, үүслийг тодорхойлох” үндэсний стандартыг шинэчлэн батлуулснаар зөгийн балны чийглэлийг стандарт хэмжээнд байлгах, аль балт цэцэгнээс гаралтайг тодорхойлох, хуурамч зөгийн балнаас ялгах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна