Дэлхий дахинд
ПУТИНТЭЙ БҮЖИГЛЭЖ АЛДАРШСАН АВСТРИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД АСАН РОСНЕФТЬ КОМПАНИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДЖЭЭ
Австри улсын гадаад хэргийн сайд асан хатагтай Карин Кнайсл ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус захирлаар томилогджээ.
Тэрбээр 2018 оны наймдугаар сард Австрийн нэгэн бизнесмэнтэй хуримлахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг урьж байсан юм.
Хуримын даашинзтай гадаад хэргийн сайд хатагтай ОХУ-ын ерөнхийлөгчтэй бүжиглэж буйг харуулсан гэрэл зураг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв.
Тухайн үед Их Британид тагнуулын экс ажилтан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг гарсантай холбоотойгоор Европын Холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ зарлаад удаагүй байсан юм. Хэдийгээр Орос-Европын маргаанд Австри улс төвийг сахиж байсан ч гадаад хэргийн сайдынх нь энэ үйлдэл өрнөдийн орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж байв.
Карин Кнайсл 2019 онд сайдын албан тушаалаасаа буусан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Оросын төрийн суртал нэвтрүүлгийн суваг болох Russia Today-д зочин нийтлэлчээр ажиллах болжээ.
Кнайсл шинэ албан тушаалд томилогдоод ямар хэмжээний цалин авах талаар мэдээлэл гараагүй байна.
Өмнө нь Германы канцлерь асан Герхард Шрёдер дөрвөн жилийн хугацаанд Роснефтийн удирдах зөвлөлд ажиллахдаа жилийн $600,000-ын цалин авдаг байсан гэх мэдээлэл бий.
Канцлерь байхдаа Путинтэй дотно найз байсан Шрёдер байгалийн хийг Оросоос Германд дамжуулах “Умард Урсгал” төслийг дэмжигч байсан юм.
Тэр бас албан тушаалаасаа буусны дараа Газпром компанийн хувь эзэмшигчдийн хорооны даргаар ажиллаж байжээ.
Одоогоор Роснефть компанийн удирдах зөвлөлд өрнөдийн орнуудын иргэдээс BP (British Petroleum) компанийн гүйцэтгэх захирал, Ирландын иргэн Бернард Лүни, BP компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Боб Дадли нар ажилладаг.
Мэргэжлийн дипломатч, 56 настай Карин Кнайсл 2018 онд гэрлэснээсээ хойш удалгүй нөхрөөсөө салж байжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ