Дэлхий дахинд
ПУТИН, БАЙДЕН НАР УУЛЗАХ ӨДӨР ЖЕНЕВТ ЦЭРГИЙН ТЕХНИК ОРУУЛНА
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жазеф Байден нарын Швейцарт болох уулзалтын өдөр Женев хотод цэргийн техник оруулахаар зэхэж байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн өдөр Швейцарт үндэсний армийг дайчлах эсэх нь дараа долоо хоногт тодорхой болно. 2014 онд Сирийн асуудлаарх бага хурлын үеэр Швейцарын эрх баригчид ийм арга хэмжээ авч байсан юм. Орон нутгийн хэвлэлүүдийн тодруулснаар, зэвсэгт хүчнээс танк түрээслэхэд хоногт 95 франк, нэг км тутамд 10 франкийн төлбөр төлдөг байна.
Женевийн цагдаагийн газрын шуурхай үйл ажиллагааны төвийн тэргүүн Лоран Кнелийн хэлснээр, ирэх дээд хэмжээний уулзалтын үеэр мянга орчим алба хаагчдыг дайчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүний хэлснээр, Женев хотын эрх баригчид Швейцарын нисэх хүчнээс ч тусламж дэмжлэг авах магадлалтай. Түүнчлэн, энэ үеэр авто тээврийн хэрэгслийн хязгаарлалт тогтоож магадгүй гэнэ. Хэрэв дээд хэмжээний уулзалт болох газрыг Женевийн нуурын зүүн эрэг дээрх зочид буудал эсвэл эдлэнг сонговол хязгаарлалт тогтоох нь тодорхой болно. Нисэх онгоцны буудал нуурын баруун эрэгт байрладаг тул нисэх онгоцны буудлаас Монблан гүүрээр гарах хамгийн дөт замаар явах цуваа түгжрэл үүсгэх магадлал өндөр. Нуурын зүүн эрэгт дээд хэмжээний уулзалт болох магадлал өндөр байна гэж орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Учир нь өнгөрсөн ням гарагт “La Grange” эдлэнд орчим хэд хэдэн хар өнгийн машин ирж, хүмүүс ойр орчмыг нь шалгаж байсан гэнэ.
Мөн зэргэлдээх “Eaux-Vives” эдлэнд уулзалт болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.
Владимир Путин, Жозеф Байден нар энэ сарын 16-нд Женев хотноо уулзах юм. Талууд зэвсэглэл, Украин, Беларусь зэрэг олон улсын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ